Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Б.Амарсайханыг Интерполын Улаан булангаар эрэн сурвалжлуулах хүсэлт өгчээ

Timesmn@gmail.com
2025/07/29

“Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан энэ сарын 27-нд буюу өнгөрсөн даваа гарагт Монголд ирэх ёстой байсан. Тодруулбал, тэрээр зодооны хэрэгт холбогдсоныхоо дараахан буюу энэ сарын 20-нд буюу өнгөрсөн ням гарагт хилээр гарч явсан байдаг. Ингэхдээ хуулийнханд "Найз охины бие гэнэт муудсан. Зайлшгүй очих шаардлагатай байна. Энэ сарын 27-нд буцаж ирнэ" гэж хэлээд хил давж явсан юм.

Гэвч тэрээр хуулийн хугацаандаа ирээгүй. Тиймээс хуулийн байгууллагаас Интерполын төв товчоонд Б.Амарсайханыг Интерполын Улаан булангаар эрэн сурвалжлуулах хүсэлтээ хүргүүлсэн байна.

Тус товчооноос хүсэлтийг хүлээн авснаар Б.Амарсайханы зургийг Интерполын Улаан буланд албан ёсоор байршуулж, эрэн сурвалжлах аж.

Мөн түүнийг ирсэн даруйд хар тамхины тест авах байсан. Хар тамхины тестийн илрэх хугацаа 30 хоног дотроо байдаг аж. Түүнийг наймдугаар сарын 18-ны дотор авч ирэхгүй бол хар тамхи хэрэглэсэн байсан эсэхийг тодруулах ажиллагаа талаар өнгөрнө.

Хэрэг явдлыг сануулбал, Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, ХААН банк байрлаж буй байрны эсрэг талд орших “Cante” гэх шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн үед зодоон болж, нэг залуу хүнд гэмтсэн байдаг. Иргэн С-г найзуудтайгаа баарнаас гарч явахад нь Т, С нар агсам тавьж зодсон аж.

Тухайн өдрийн зодооны бичлэг өдгөө цахим хуудаст хэсэгчилсэн байдлаар цацагдсаар байна. Харин тэдэнд зодуулсан гэх С гавал, тархины гэмтэлтэй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хүнд, нэг нүд нь юм харахгүй байгаа гэж эгч нь мэдэгдээд байгаа билээ.

Хэрэгт холбогдоод буй “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг бусдыг хэрцгийгээр зодож, танхайрсан 30 хоног баривчлаад байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2025 оны эхний долоон сарын байдлыг 2024 оны мөн үетэй харьцуулахад ни… 2 цагийн өмнө
Хууль зүйн салбарын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах та… 20 цагийн өмнө
Архаг ангилалд багтсан хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд тавьса… 20 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаа… Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 34 байршилд 100.9 км авто замыг шинэч… Өчигдөр
ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ … Өчигдөр
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 204 хороо тус бүрд тохижилтын ажил хийж… Өчигдөр
AFC CHALLENGE LEAGUE ТЭМЦЭЭНИЙ УРЬДЧИЛСАН ШАТНЫ ТОГЛОЛТ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг агаарын бохирдлыг б… 2025/08/11
Монгол Тайванийн дээд лингийн тамирчдын тоглолт маргааш болно 2025/08/11
Ерөнхийлөгчийг УИХ-уу, Ерөнхийлөгч Засгийн газрыг уу?! 2025/08/11
О.Цэрэндондог: Нууц гэрээ гэж байхгүй. Хуулийн хүрээнд арилжаа явж бай… 2025/08/08
Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм бай… 2025/08/08
Хувьчлал яригдаж, Б.Хурц яриад эхэлсэн нь “...Л.Оюун-Эрдэнийн үе дуусс… 2025/08/08
ДЦС-5 төслийн уралдаант шалгаруулалтын богино жагсаалтад орсон 2 оролц… 2025/08/06
Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яри… 2025/08/05
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг “эзэн”-д нь буцаах улс төрийн тохиро… 2025/08/05
Саппорогийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг “ТАСО” к… 2025/08/04
Монголбанкны ерөнхийлөгч улс төр, доллар хоёрын “хайч дундах халиуны з… 2025/08/04
Б.Амарсайханыг Интерполын Улаан булангаар эрэн сурвалжлуулах хүсэлт өг… 2025/07/29