Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Монголбанкны ерөнхийлөгч улс төр, доллар хоёрын “хайч дундах халиуны зулзага” болсон уу?

Timesmn@gmail.com
2025/08/04

Баяр наадам гээд наагуураа л нийтээрээ амралт зугаалга, бөх морь яриад байгаа мэт боловч цаагуураа улс төр багагүй бужигнаантай байгаа бололтой. Ялангуяа, эрх барьж байгаа улстөрчид сандрал бухимдал ихтэй, сандал ширээ хөдөлгөөстэй л дуулдаж буй. Хөшигний ар дахь улс төрөөс хамгийн чанга цохилтыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн авч магадгүй байна. Учир нь, валютын нөөц, ам.долларын ханш хоёроос үсрэх улс төрийн оч түүнд шууд шанаа болж очих нөхцөл бүрджээ. Тодруулбал, валютын нөөц багасаад, ам.долларын ханш өсөөд байдаг. Гэтэл, “…Энэ хоёрыг хүчээр хэвийн байлгах улс төрийн даалгаврыг Б.Лхагвасүрэн авсан” гэх мэдээлэл яригдаж байна. Тэрээр, “…Монголын эдийн засаг сайн дүн үзүүлж байх ёстой” гэдэг даалгавартай албан тушаалтнуудын нэг аж. Ийм л мэдээлэл байна. Нарийн тодорхой мэдээ сэлт бол одоогоор алга. Удахгүй учир начир нь тодрох биз ээ.

Ямартай ч, Монголбанк нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилготой. Мөн, гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэг хүлээдэг. Тийм учраас, энэ хоёрын таагүй хөдөлгөөнөөс хаашаа ч бултах аргагүй.

Хамгийн гол нь, Монголбанкнаас өнгөрсөн зургаадугаар сард “...5.2 тэрбум ам.долларын валютын нөөцтэй” гэж зарласан. Долоодугаар сарын мэдээ ойртож байна. Түүгээр “… Валютын нөөцийн дүн ойролцоогоор 700 орчим сая ам.доллароор хорогдож, 4.5 тэрбум ам.доллар болсон” гэхээр болжээ. Эдийн засагчид “…Өнгөрсөн сард байсан валютын нөөц нь Монгол Улсын импортын 3-4 сарын хэрэгцээнд таарна. Нэмээд, цаг үеийн шаардлагаар шатахуун ч гэдэг юм уу, импортын хэрэглээний өсөлт валютын нөөцийг өм цөм хороодог. Манайх нүүрс, зэс, алтны экспортоос л валютын нөөцийг сэлбэдэг. Тэдгээрийн экспорт хэвийн байж нөөц нэмэгддэг. Гэтэл, нүүрсний үнэ бууралттай, зэсийн экспортоос орлого орох эсэх нь тодорхойгүй, алтнаас олох хүлээлт уналттай байна. Ингэхээр, орлого тодорхойгүй, зогссон нь нөөц дундрах эрсдэлийг үүсгэсэн” гэж байгаа юм. Уг нь, Монголбанк ингээд мэдээлчих ёстой. Гэвч, тэгэхгүй нь бололтой. Харин ч эсрэгээрээ, Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч “…Нөөц хэвэндээ” гээд тууж мэдэх л юм. Ам.долларын ханшийг Монголбанк хэрэндээ дарж байх шиг байгаа юм. “Найман шарга”-ын зарласан ханшаас дор хаяж 10-аад төгрөгөөр дарахаас өөр яах ч билээ дээ. Хэрэв, “…Валютын нөөцийг нөхөхгүй нь, ам.долларын ханшийг алдчихлаа, барахаа байлаа” гэж зарлавал Б.Лхагвасүрэн маргааш нь л баларна. Тиймээс “…Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн улс төр, доллар хоёрын “хайч дундах халиуны зулзага” болсон уу хэмээн яригдаад байгаа бололтой.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 141 (7638)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… Өчигдөр
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзл… 2026/08/25
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн… 2026/08/25
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замы… 2026/08/24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр,… 2026/08/24
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа 2026/08/24
"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө о… 2026/08/21
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ 2026/08/21
​УЛСЫН ИХ ХУРАЛ ТАНЫГ СОНСОЖ БАЙНА 2026/08/21
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү 2026/08/19
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ 2026/08/18
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатга… 2026/08/18
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
"Ногоон өртөө" ашиглалтад орлоо 2026/08/17
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо 2026/08/17
​Шууд: Монгол Улсын далбаа Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй т… 2026/08/17
Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна 2026/08/14