Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

Timesmn@gmail.com
2026/11/19

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн зохион байгуулах эрх зүйн зохицуулалт бүхий хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, олонхын саналаар дэмжлээ. Энэ үеэр санаачлагч гишүүдийн нэг У.Отгонбаяр "Тухайн жилийнхээ шинийн 15-нд багтаж, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан уралдаж болно гэсэн заалтыг оруулж байгаа. Зарим нэг аймагт цаг агаар тааруу байвал зохион байгуулахгүй байж болно. Зуны наадмаар найман наснаас дээш хүүхдүүд уралдах боломжтой. Харин хаврын уралдаанд дээд гурван насны морь уралдах учраас 14-өөс дээш нас заасан. Энэ бол ганц гишүүдийн санаачилсан хууль биш юм. Ний нуугүй хэлэхэд, хаврын уралдааныг мянга хориод ямар ч нэмэргүй. Малчид нууцаар уралдсаар л байна. Үүнийг бид хянаж чадахгүй. Тиймээс хуулийн зохицуулалттай болгоод орчныг нь бүрдүүлж өгснөөр илүү аюулгүй болох юм" гэв.

Түүний дараа уг хуулийг эсэргүүцэж буй УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал мэдээлэл хийж, У.Отгонбаярыг мэтгэлцээнд урив. Тэрээр маргааш чуулганы үүдэнд тусгайлан индэр засаад хоёр талаасаа гурав хүртэлх оролцогчтой мэтгэлцээн зохион байгуулах уриалга дэвшүүлсэн юм.   Үүний дараа тэр хуулийн төслийн талаар "Хаврын улиралд хүүхдээр морь унуулах асуудлыг эсэргүүцэж байгаа. Уралдаан бол ганц өдөр явагдаад өнгөрдөг зүйл биш. Үүнд бэлдэж маш их хугацаа зарцуулдаг. Энэ бүхний цаана хүүхдүүд ямар их ажил, хөдөлмөр эрхэлдэг вэ гэдгийг бүгд гадарлаж байгаа. Морийг ихэвчлэн эмзэг бүлгийн хүүхдүүдээр унуулдаг нь нууц биш. Зөвхөн хуулиар зөвшөөрсөн наадмаар гэхэд 2016 оноос хойш 3300 гаруй хүүхэд мориноос унаж бэртсэн. Хаврын уралдааныг зөвшөөрвөл ингэж бэртэх хүүхдийн тоо л нэмэгдэнэ" гэлээ.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 219 (7961)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй 13 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийж ба… 23 цагийн өмнө
Ирэх жил 16,000-25,000 айл өрхийг орон сууцанд оруулна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа өгөөд хүлээлгэж өгнө Өчигдөр
#ШУУД Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын … 2026/11/17
Төсвийн хуулийн онцлох заалтууд 2026/11/17
Ерөнхий сайд Н.Учрал: 562,000 хүний тэтгэвэр 10 хувь нэмэгдэнэ 2026/11/16
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд 2026/11/16
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь 10 сая тн хүчи… 2026/11/13
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диа… 2026/11/13
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 2026/11/12
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 2026/11/12
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… 2026/11/11
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 2026/11/11
"Шинэ цагийн малчин” хөтөлбөр эхэллээ 2026/11/11
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
Шүтээн зураач, лам Т. Дүгэрийн “Жийдаан богдын увдис” үзэсгэлэнд Жийда… 2026/11/09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ? 2026/11/09
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний санал… 2026/11/06
Ц.Сандаг-Очир:Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан гал түймрий… 2026/11/06