Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 204 хороо тус бүрд тохижилтын ажил хийж байна

Timesmn@gmail.com
2025/08/11

Улаанбаатар хот нь төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэгтэй. Нийт 204 хороотой. Эдгээр хороо тус бүрд нийслэлийн Засаг даргын захирамжаар 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, тулгамдаж буй зарим асуудлыг хороодын Засаг дарга нар өөрсдөө сайжруулах боломжийг бүрдүүлсэн. Уг ажлын хүрээнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хүүхдийн тоглоомын талбай, явган зам, хашаа хайс зэргийг барьж байна. 

Тухайлбал, Багануур дүүргийн 1 дүгээр хороонд нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд дүүргийн Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг явган хүний замын тохижилт засвар, авто зогсоол, авто замын дундах  гэрэлтүүлгийн шон зөөвөрлөн шилжүүлэх, сургууль цэцэрлэгийн ойролцоо хурд сааруулагч байршуулах, харанхуй хэсгүүдэд гэрэлтүүлэг нэмэх ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Мөн “Иргэдээ сонсох” аяны хүрээнд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Багануур дүүргийн “Титэм” хотхоны зүүн хойд талаас хөл бөмбөгийн талбай хүртэлх явган хүний зам дагуу хоёр шон бүхий гэрэлтүүлгийг шинээр суурилуулсан. Орон сууцны хороололд гэрэлтүүлгийн 10 шонг зөөвөрлөн шилжүүлээд байна. 

Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар нийслэл, дүүрэг, хороодын ажлыг харилцан уялдаатай, бүх шатандаа хариуцлагатай хэрэгжүүлэхийн тулд асуудлаа хэлэлцэж, шийдвэрлэдэг Засаг дарга нарын уулзалтыг улирал тутам зохион байгуулж байгаа билээ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16