ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэс, Тагнуулын ерөнхий газрынхан Туркээс мансууруулах төрлийн бодис удаа дараа оруулж ирсэн, хадгалан борлуулсан иргэдийг илрүүлж баривчилсан байна. Энэ үеэр Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2-р жагсаалтад багтах МӨС гэх нэршсэн мансууруулах төрлийн бодисыг хураажээ. Гэмт этгээд нийт 963,4 г бодисыг худалдан борлуулахаар жижиглэж 7 байршилд тараан байршуулсан байжээ.