Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

О.Цэрэндондог: Нууц гэрээ гэж байхгүй. Хуулийн хүрээнд арилжаа явж байгаа

Timesmn@gmail.com
2025/08/08

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондогоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-“Эрдэнэс тавантолгой” компани за нүүрсийг нууц гэрээгээр шууд зарах хуулийн гарц хайж эхэллээ гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Тэгэхээр энэ мэдээлэлтэй холбогдуулаад компанийн зүгээс үнэн бодит мэдээллийг өгье. “Эрдэнэс тавантолгой” ХК бол төрийн өмчийн компани. Тиймээс Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасны дагуу зөвхөн биржээр нүүрсээ арилжаалдаг. 2023 оны хоёрдугаар сараас хойш зөвхөн биржээр арилжаалсан гэдгийг манай байгууллагын цахим хуудсаас харж болно.

Зөвхөн Гашуун сухайт, Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор Чайна Энержи групптэй өнгөрсөн тавдугаар сарын 14-ний өдөр нүүрс худалдаалах урт хугацаат гэрээг “Чайна Энержи” групптэй байгуулсан. Энэ нь бол Ул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 10.3 дахь заалтын дагуу хийгдсэн гэрээ юм. Мэдээж бид хуулийн дагуу зөвхөн биржээр нүүрсээ борлуулж байгаа гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

-Тэгвэл яагаад ийм мэдээлэл гарах болов?

-Тэгэхээр хууль сахиулах байгууллагууд энэ мэдээллийг нягталж шалгах байх гэж бодож байна. Манай компанийн тухайд нууц гэрээгээр нүүрс худалдаалахгүй. Бид хуулийн дагуу зөвхөн биржээр арилжаална. Тиймээс худалдан авагч компаниуд ч ийм хүлээлттэй байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл худал мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье.

-Одоогоор хэдий хэмжээний нүүрс борлуулсан байгаа вэ?

-Энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 14 сая тонн нүүрс экспортлосон байна. Үүнээс 2.6 сая тонныг биржийн нөхцөлтэй буюу “Ди эф Пи”, Ганц мод, Ханги мандлын чиглэлийн нөхцөлтэй гэрээ байна. Үлдсэн нь урт хугацаат гэрээний хүрээнд борлуулсан.

Биржийн арилжааны тухайд оны эхний зургаан сард нийт 85 удаагийн арилжааг Монголын Хөрөнгийн биржид зарласнаас 20 нь амжилттай болсон. Үүгээр нийт 1.3 сая тонн нүүрс арилжаалсан байгаа юм. Мөнгөн дүнгээр нь тооцвол 95.5 сая ам.доллар болж байгаа. Харин өнгөрсөн сард нийт 19 арилжаа зарласнаас 16 нь амжилттай болж 1.02 сая тонн нүүрсийг арилжааллаа.

-Танай дээр онцгой дэглэм зарласан байгаа шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Ерөнхийдөө онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний биржийн арилжаа илүү сайжирсэн. Сүүлийн үеийн мэдээллээс харвал нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр нэлээдгүй унасан. Гэхдээ өсөх хандлага ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд, судлаачид хэлж байгаа.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсэн бүтээгдэхүүн Монгол Хятадын хилийн Гашуун сухайт Ганц мод болон Ханги Мандалын боомтоор нүүрсээ борлуулж байна. Тэгэхээр манай гол хэрэглэгч БНХАУ. Тэгэхээр Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ буурсан учраас тухайн зах зээлийн үнээр тооцоолж нүүрсний үнээ бодож боловсруулдаг. Нөгөөтээгүүр онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрснийхээ хүргэлтийн хугацаан дээрээ анхаарч байгаа. Энэ хүрээндээ худалдан авагчтайгаа нээлттэй, ил тод ажиллаж байна. Ингэснээр худалдан авагчдын идэвхийг сэргээх боломж бүрдэж байгаа гэж болно. Тийм учраас өнгөрсөн сард худалдан авагчдын сонирхол сэргэж нүүрсний борлуулалт амжилттай болсон гэж дүгнэж байна.

-Онцгой дэглэмийн үеийн ажиллах зарчим гэж бий юу. Энэ үед хийсэн гэрээ нууцын зэрэглэлд орчихлоо гэж хардаад байна л даа?

-Тэгэхээр онцгой дэглэмийн хувьд үйлдвэр хэрхэн явах үйл ажиллагааны дагуу ажилладаг. Миний хувьд борлуулалт маркетинг хариуцаж байна. Над дээр ямар нэгэн нууц гэрээ байгуулъя гэсэн чиглэл, үүрэг даалгавар, зааварчилга ирээгүй. Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар Монголын хөрөнгийн биржийн цахим арилжаагаар дамжуулан нүүрсээ худалдан борлуулах үүрэгтэй. Худалдагч, худалдан авагч гэсэн хоёр талын хамтын ажиллагаа байгаа учраас үйл ажиллагаагаа сайжруулах чиглэл дээр анхаарч ажилладаг.

Ер нь бид долоо, долоо хоногоор нүүрсний биржийн арилжаагаа төлөвлөөд явж байна. Энэ сарын 11-14-ний хооронд нэг сая тонн нүүрс биржээр арилжаалахаар төлөвлөж байгаа.

Б.БОЛОР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 142 (7639)

 


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ 2026/07/06
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэл… 2026/07/06
Эсрэг тэсрэг байр суурь 2026/07/06
УИХ-ын дарга С.Бямбацогт: ИРГЭДЭД ИПОТЕКТ ХАМРАГДАХ ХЯМД ОРОН СУУЦ ХЭР… 2026/07/03
САЙД Ц.САНДАГ-ОЧИР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛААР ҮҮРЭГ… 2026/07/03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхий… 2026/07/02
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээ… 2026/07/02
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гард… 2026/07/01
545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН Ү… 2026/06/30
Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал бай… 2026/06/30
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэн, хэзээ чуулгандаа ирж, ямар санал өгсний… 2026/06/29
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙЖ БУЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД Ү… 2026/06/29
Гишүүдийн ирц 2026/06/29
Д.Үүрийнтуяа: Засгийн газар АМНАТ-ын бууруулах асуудлыг хэлэлцэхдээ Эр… 2026/06/26
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж аху… 2026/06/26
Г.Дамдинням: ОХУ-д болж буй дэлбэрэлт манай улсын шатахууны үнэд нөлөө… 2026/06/25
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад т… 2026/06/25
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1… 2026/06/25
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим а… 2026/06/25