УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг 30 хоног хорих хугацаанаас нь өмнө суллажээ.Тодруулбал, шүүхээс түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан ч Ц.Санжаачойпэл нь эмнэлгийн тусламж авах шаардлагатай гэж үзсэн тул энэ сарын 8-нд шүүгчийн захирамжаар суллажээ.
Хэргийг эргэн сануулахад, Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “2025 оны 7 сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд хохирогч Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх хэргээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.