Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 34 байршилд 100.9 км авто замыг шинэчилж дууслаа

Timesmn@gmail.com
2025/08/12

Улаанбаатар хотоос 2024, 2025 онд нэгдүгээр түвшний авто замуудын засвар, шинэчлэлтийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн. Энэ хүрээндээ 2024 онд 137.1 км авто замыг шинэчилсэн нь сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 10 дахин урт зам болсон юм. Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр 2025 онд нийслэлд хэрэгжүүлж байгаа авто замын төслүүдийн талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр танилцууллаа.

Тэрбээр “2025 онд нийслэлийн 44 байршилд авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийт 34 байршилд 100.9 км авто замын шинэчлэлтийн ажил дууссан. Мөн 10 байршилд 14.15 км суурь хучилтын ажил график төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа” гэв.

Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн 24 мега төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Туулын хурдны зам, Шинэ тойрог зам гэсэн олон түвшний огтлолцол бүхий авто замуудыг барих ажлын бэлтгэл болгож нэгдүгээр түвшний авто замуудыг үе шаттай шинэчилж буй.

Авто замын засвар, шинэчлэлтийн ажил 34 байршилд дууссан бол дараах байршлуудад төлөвлөгөөний дагуу авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж, ажлын явц ихэвчлэн дуусах шатандаа явж байна.

Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (Сансарын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам)

Ажилчны гудамжны авто замын засвар, шинэчлэлт. (Саппорогийн уулзвараас Чингисийн өргөн чөлөө)

Баруун үйлдвэрийн гудамжны авто замын засвар, шинэчлэлт (Хөсөг трейдын уулзвараас зүүн тийш фрезерийн зүүн тал хүртэл)

Сансарын туннелийн авто замын засвар, шинэчлэлт. (И-мартын уулзвараас туннель доогуур Их тойруу хүртэл)

Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Зүүн 4 замаас Офицеруудын ордны тойрог)

Нийслэл хүрээний гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (120 тэмээтэй хөшөөний уулзвараас зүүн тийш И-мартын уулзвар)

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16