Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Үндсэн хууль ба эмэгтэйчүүдийн эрх

Timesmn@gmail.com
2024/01/15


Эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах тухай төрийн бодлогыг манай улс 1924 оны анхдугаар Үндсэн хуулиас эхлэн одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Үндсэн хууль” болон бусад хуулиудад тусган хэрэгжүүлж байгаа. Монгол анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Азийн анхны улс болж дэлхийн түүхэнд бичигдсэн төдийгүй үлгэр жишээ болдог.

Эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрх нь эмэгтэйчүүдийн сонгуульд оролцож төлөөллөө сонгох болон өөрсдөө сонгогдох эрхийг хэлж байгаа  юм.

Монгол улсын нийт сонгогчдын 51%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг,  тэд ч бас  сонгуульд идэвхтэй оролцдог. Гэвч УИХ дахь тэдний төлөөлөл нь ердөө 17.3% буюу дэлхийн дунджаас 7.6%-аар бага байгаа.

 “Бодлогод залуусын хяналт” ТТБ-ын удирдах зөвлөлийн дарга, хуульч Ц.Мандхайхатан ярилцлагадаа эмэгтэйчүүдийн энэ эрхийн  талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “ Монгол Улс “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай Конвенц”-д 1981 онд нэгдэн орсон байдаг. Тэр конвенцид тусгагдсан  гол зүйл юу гэхээр түүхэн ялгаварлан гадуурхалт гэдэг зүйл байна. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд,  залуучууд,   эмэгтэйчүүд түлхүү өртдөг. Улстөр, нийгэм, эдийн засгийн амьдралд  эрх тэгш оролцуулахгүй байх  соёлын, улстөрийн, хууль эрх зүйн тогтолцоо амь бөхтэй оршсоор  байсан. Тийм учраас энэ тогтолцоог  үндсээр халж өөрчлөх нь конвенцийн зорилго юм гэж онцолсон байдаг. Монгол Улсад Эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг  харьцангүй сайн нээж   өгсөн юм шиг харагддаг боловч яг шийдвэр гаргах түвшинд ч, манлайлах соёлын хувьд ч , улстөрийн тогтолцоонд  нь ч тэр, хууль эрх зүйн боломж нь ч  эмэгтэйчүүдэд  үнэндээ ээлгүй. Одоо ч гэсэн залуу эмэгтэйчүүд сонгуульд нэр дэвших юмуу,  улстөрийн салбарт  карьер хөөе гэхээр гэр бүлээ яах гэж байгаа юм, хүүхдүүдээ хэн харах юм,  ар гэр чинь яах юм, чи чадах юмуу  гэсэн дарамт их байгаа нь бодит үнэн.  

Гэхдээ бас ахиц дэвшил гарсаар байгааг онцлохгүй байж  болохгүй. 2023 онд Улстөрийн намын тухай хуульд шинэчилсэн найруулга хийж,  Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхэд  аль нэг хүйсийн квот  2024 онд 30-аас, 2028  онд 40-өөс доошгүй хувь байхаар тусгалаа. Ийм  тусгай арга хэмжээ авах замаар түүхэн  ялгаварлан гадуурхалтанд өртсөн тэдгээр  бүлгүүдийн төлөөлөлд  заяамал эрхээ эдлэх боломжийг олгох хууль эрх зүйн зохицуулалт гэж ойлгож болно.  Энэ нь 2024 онд тодорхой  дэвшил гарахад түлхэц өгч, 2028 онд илүү тэнцвэртэй  болох боломжийг олгох болов уу гэж харж байгаа” гэв.

Х.Тамир 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27