Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

Timesmn@gmail.com
2025/03/28

Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран болон газрын ховор элемент тойрсон асуудлууд нэлээд эрчтэй яригдаж байна. Үүний зэрэгцээ энэ хоёр бүтээгдэхүүнийг адилхан, нэг зүйл мэтээр тайлбарлаж, олон нийтэд ташаа мэдээлэл хүргэх тохиолдол их байна.  Тиймээс “Зууны мэдээ” сонин  “Уул уурхай” буландаа  Уран болон Газрын ховор элементийн тухай мэдээллийг хүргэж байна.

Төрийн бодлогын ялгаа:

Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох  хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улс дэлхийд уран экспортлох, энэ чиглэлд тоглогч болох боломж бүрдсэн билээ.  Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төсөл байсан юм. Францын тал Монголд анх “Арева Монгол” компанийг байгуулж, “Кожеговь” охин компани нь 1997 оноос ураны хайгуул хийсэн юм. Геологи хайгуулын ажлын эхний 10 жилд Дорноговь аймагт Дулаан-Уул 6270 тонн, Зөөвч-Овоо54639 тонн ордыг нээсэн. Сүүлд нэмэлт хайгуулаар нийт нөөцийг 93291 тонн хүртэл өсгөөд байгаа. Энэ нь Монголын ураны батлагдсан нөөцийн талаас илүү хувийг дангаар бүрдүүлж байна.

 

Засгийн газар газрын ховор элементтэй холбоотой бодлогоо төдийлөн тодорхой болгоогүй.  Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элемент, үнэт, өнгөт, хар холимог металл, металл бус ашигт малтмал болон газрын тосны эрэл, хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрдэс баялгийн нөөцийг арвижуулна” хэмээн тусгасан юм. Үүнээс өөр илүү тодорхой хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатайг зарим судлаач хэлдэг билээ. Ховд аймгийн Мянгад суманд хэрэгжиж буй газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төсөл нь Монголд хэрэгжиж буй цор ганц анхдагч төсөл юм.

 

Юунд ашиглагддаг вэ?

Уран бол радиоактив буюу цацраг идэвхт металл бөгөөд цөмийн эрчим хүч гаргахад ашигладаг. Цөмийн эрчим хүч бол өнөөдөр таныг биднийг, үр хүүхдийг утаагүй цэвэр орчинд амьдруулах, хөгжлийн суурь болох эрчим хүчний хүчирхэг эх үүсвэр гэдгийг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүлээн зөвшөөрсөн билээ.

 

Газрын ховор элемент нь өндөр технологийн бүтээгдэхүүн.  Тодруулбал, таны гар утас, компьютер, цаашлаад өдөр тутамдаа хэрэглэж буй бүх цахилгаан хэрэгслүүдийн үйлдвэрлэлд ордог. Бидний өдөр тутамдаа ашигладаг ухаалаг гар утас, цахилгаан автомашинаас гадна рентген туяа, удирдлагатай пуужинг газрын ховор элементгүйгээр үйлдвэрлэх, цаашлаад ашиглах боломжгүй билээ.

 

Олборлолт

Уран нь олборлолтын хувьд цацраг идэвхт тул зөв технологиор аюулгүйн дүрмийг ягштал мөрдөн олборлох шаардлагатай. Энэхүү байгалийн бүтээл нь тодорхой орд хэлбэрээр хуримтлагдсан байдаг юм.

 

Газрын ховор элементийг олборлоход нарийн төвөгтэй. Газрын хэвлийд хэр хэмжээтэй нөөц байгаагаас газраа яаж олборлохоо шийднэ. Бүх уурхай тоосжилт  үүсгэнэ. Иймд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ их чухал. Манай улсад энэ чиглэлийн стандартыг шинээр батлах шаардлагатай.

 

Манай улсад илэрсэн нөөц

Монгол Улс ураны багагүй нөөцтэй. Дорнод, Гурванбулаг, Улаан, Нэмэр, Мардайн гол, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Энгэр ар, Далт гэх нийт 13 ордын 192 мянга гаруй тонн баталгаажсан ураны нөөц байгаа. Таамаг нөөц нь 1.3 сая тонн. Манай орны баталгаажсан ураны нөөц л гэхэд дэлхийн нийт ураны нөөцийн хоёр хувийг эзэлдэг бөгөөд Монгол Улс ураны нөөц хэмжээгээрээ дэлхийд 10-т жагсдаг байна.

 

Монгол Улсад газрын ховор элементүүдийн нөөц нь Дорнод, Хэнтий, Баян-Өлгий Ховд зэрэг аймагт илэрсэн байна. Тухайлбал,  Улаандөлийн 124.78 тонн орд, Халзанбүрэгтэйн орд 1.511.6 мянган тонн орд, Мушгиа худгийн 365.1 мянган тонн орд, Хотгорын 1.213.7 мянган тонн нөөцтэй орд Цагаан чулуутын 274.55 тонн орд, Лугийн голын орд 14.5 мянган тонн орд тус тус орж байна.

 

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 57 (7554)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 4 цагийн өмнө
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 5 цагийн өмнө
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… Өчигдөр
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзл… 2026/08/25
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн… 2026/08/25
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замы… 2026/08/24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр,… 2026/08/24
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа 2026/08/24
"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө о… 2026/08/21
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ 2026/08/21
​УЛСЫН ИХ ХУРАЛ ТАНЫГ СОНСОЖ БАЙНА 2026/08/21