Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Эмээлт аж үйлдвэрийн паркийг цахилгаан, дулаанаар хангах 24 мвт-ын дулааны цахилгаан станц барина

Timesmn@gmail.com
2025/09/30

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн бүтээн байгуулалтыг хотын төвөөс 30 км зайд байрлах Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барих юм.  Тус паркийг цахилгаан, дулааны эрчим хүч, үйлдвэрийн технологийн уур, хэрэгцээний халуун усаар хангах зорилгоор 24 МВт-ын дулааны цахилгаан станц шинээр барина. Тус дулааны цахилгаан станцын зураг төсвийг энэ онд дуусгаж, 2026 онд барилга угсралтын ажлыг эхлүүлж, хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэхүү станцад нам температурын эргэлтэт буцламтгай үет технологи бүхий 110-130 тн/цаг уурын бүтээмжтэй зуух хоёр ширхэг, 12 МВт-ын ПТ маягийн уурын турбогенератор хоёрыг  туслах тоноглолын хамтаар суурилуулахаар төлөвлөсөн. Мөн станцын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор төвийн эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах юм. Жилдээ 199-205 мянган тонн нүүрс түлж, 156.0 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 265.6 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн хэрэглэгчдийг эрчим хүчээр ханган ажиллана. Дулааны цахилгаан станц баригдсанаар 185 хүнийг байнгын ажлын байраар хангана.  Шинээр баригдах ДЦС-ыг бусад станцтай харьцуулахад түлшийг бүрэн шатаадаг, агаарын бохирдол бага, байгаль орчинд ээлтэй технологитой, орчин үеийн автомат удирдлагын системтэйгээс гадна паркийн халаалт, хэрэгцээний халуун ус, цэвэр усны шугам сүлжээ, цахилгаан, холбоо мэдээллийн сүлжээ зэргийг хонгилын байгууламжид байрлуулахаар төлөвлөсөн юм.

                       НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 20 цагийн өмнө
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 22 цагийн өмнө
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02