Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Х.Булгантуяа: Улс төр, намын зодооноо төрийн ажилруу хутгах нь буруу

Timesmn@gmail.com
2025/09/25

Цаг үеийн асуудлаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаас тодрууллаа.

Тэрбээр, улс төр, намын зодооноо төрийн ажилруу хутгах нь буруу гэж бодож байна. Төсөв дээр шүүмжлэлтэй хандаж хэд хэдэн зүйл дээр үг хэлсэн нь хүмүүсийн дургүйг хүргэсэн байж магадгүй. Бид өнөөдөр татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулахыг шийдэж байгаа учир бие биенийхээ толгойг илээд өнгөрөх биш, ард түмний саналыг сонсох ёстой гэлээ.

-Намын даргын сонгууль 2 өдрийн дараа болох гэж байна. Удирдах зөвлөлөөс их хурлаараа сонгохоор шийдвэрлэсэн гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Намын дүрмийн дагуу бага хурлаараа намын даргаа сонгож болдог. Их хурлыг намын бага хурлаар зарладаг. Тэр нь дор хаяж 45 хоногийн дараа хуралдах ёстой. Тэр болтол улс төржилт дэндэхээр байна. Нийгмийг талцуулж хувааж болохгүй. Жирийн намын гишүүдийг ч энэ асуудал дээр хуваагдан талцуулж, бухимдуулаад байж болохгүй.

-Өчигдөр “Лхагвын тойм” нэвтрүүлэг дээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр их хурлын даргатай холбоотой асуудлуудыг ярилаа. Та үүн дээр байр сууриа илэрхийлээч.

Би нэвтрүүлгийг нь үзээгүй. Гэхдээ Б.Энхбаяр гишүүнд баримт байгаа бол шалгуулах бүрэн эрхтэй. Улс төрийн намын даргын сонгуулийг угтаж улс төр хийж болохгүй. Тэр хүнд баримт байсан бол гаргаж ирэх цаг хугацаа зөндөө байсан. АТГ өгөөд шалгуулж болно. Нүүрсний сонсгол хийгээд жил болох гэж байна. Нотлох баримттай, дэлгэнэ шүү л гээд байдаг. Түүнийг дэлгэх зөв цаг гэж байхгүй. Зөв юм хийх гэж л байгаа бол түүнийгээ хийх хэрэгтэй.

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН БҮСЭД ОРЖ ИРСЭН БААВГАЙГ ХАЙЖ БАЙНА 2 цагийн өмнө
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шил… 5 цагийн өмнө
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07