Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

​ Шилдэг баримтат киноны шагнал хүртлээ

Timesmn@gmail.com
2025/09/29

Австралийн найруулагч Gabrielle Brady-ын бүтээл The Wolves Always Come at Night - Шөнө Үүр Шөнөөр Ирдэг киног маань 2026 оны Оскарын шагналын шилдэг олон улсын кино төрөлд Австрали улс албан ёсоор нэр дэвшүүлсэн цаг үетэй давхцан нэгэн баярт мэдээ кино багийн уран бүтээлчдэд дахин урам хайрлалаа.

 Хятадын Fuzhou хотод болсон 12 дахь Silk Road олон улсын кино наадмаас Австралийн Over Here Productions, Германы Chromosom Films-болон Монголын Гуру Медиа хамтран бүтээсэн энэхүү бүтээл маань энэхүү наадмын Golden Silk Road Шилдэг Баримтат Кино шагналыг хүртлээ.

 Энэ наадамд 125 орны 2825 бүтээл ирснээс, баримтат киноны төрөлд 500 бүтээл өрсөлдсөн байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хот нүүхээр шийдсэн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Давгасүрэнгийн Даваасүрэн болон түүний гэргий Дашзэвэгийн Отгонзаяа нарын бодит түүхээр дамжуулан, мянга мянга жил оршсоор ирсэн нүүдэлчин ахуй соёл байгаль цаг уурын хурдтай өөрчлөлтөнд хэрхэн эргэлт буцалтгүй хувиран өөрчлөгдөж, дасан зохицох, тэсэж давах дотоод дархлаагаа эрэлхийлж байгаа эгэл түүхийг баримтат уран сайхны хосолмол хэлээр өгүүлдэг.

Уг бүтээлийг 2025 оны 10 -р сарын 15 аас Univision, DDish, Look TV болон VOO сувгаар Та бүхэн үзэх боломжтой болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 1 цагийн өмнө
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02