Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид Японд эх орноо сурталчиллаа

Timesmn@gmail.com
2025/09/30

Тун удахгүй Японд тоглох "Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид 2025 оны 9-р сарын 25-28-нд тус улсын аялал жуулчлалын салбарын хамгийн том арга хэмжээ болох Японы аялал жуулчлалын экспо (ЈАТА)-д оролцож, Монгол Улсаа сурталчиллаа.

Японы Аичи мужийн Нагоя хотын Aichi Sky Expo олон улсын үзэсгэлэнгийн төвд болсон энэ удаагийн экспод дэлхийн 130 орон, бүс нутгаас болон Японы 47 муж аймгаас нийт 1,310 гаруй компани, байгууллага оролцож, 150 мянга орчим хүн хүрэлцэн иржээ.

Энэхүү экспо нь дэлхийн аялал жуулчлалын салбарын гол арга хэмжээ бөгөөд 100 гаруй улс орон, бүс нутгаас аялал жуулчлалын байгууллагууд, авиакомпани, зочид буудлын төлөөлөл оролцож, 1,200 гаруй павильон байрласан байна. Экспогийн үеэр "Монгол хаан" жүжгийн уран бүтээлчид Монголын соёл, урлаг, хувцас чимэглэл, бүжгийн гайхамшигт өвийг орон орны зочдод танилцуулж, Монгол орноо сурталчлан танилцууллаа.

Монгол Улс 2030 он гэхэд жилдээ 2 сая жуулчин хүлээн авч, салбарын орлогыг 8 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байна. Зах зээлийн зарчмаар Япон Улсад тоглох хувийн хэвшлийн "Монгол хаан" жүжгийн уран бүтээлчид ийнхүү Японы аялал жуулчлалын хамгийн том арга хэмжээнд эх орноо сурталчиллаа.
Лондон, Сингапурт нийт 70 орчим мянган үзэгчдэд хүрсэн "Монгол хаан" жүжиг олон улсын аялан тоглолтынхоо хүрээнд анх удаа Японы зах зээлд тоглож байгаа бөгөөд жүжгийн тасалбарын борлуулалт маш өндөр хувьтай байна. Тус жүжиг аравдугаар сарын 10-26-ны өдрүүдэд Токио, Нагоя хотуудад тоглох болно.

May be an image of 4 people and text

May be an image of text

May be an image of 8 people and text


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16