Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

ЦАС ЦЭВЭРЛЭГЭЭ: Улаанбаатар & Дэлхийн хотууд

Timesmn@gmail.com
2024/12/13

Цас орохоор л  их хотын зам мөсөн гулгуурын талбай шиг болчихдог болоод олон жилийг үдэж буй. Давс, бодис цацлаа гэж мэдээллэдэг ч энэ нь төдийлэн үр дүнд хүрдэггүй. Цасаа түрж арилгаж дийлэхгүй учир дээр нь цацчихаар яаж ч ахиц гарахав дээ. Харин энэ жил байдал нэг өөр  байгааг та анзаарсан уу. Цас орсон ч өглөө сэрээд харахад цэвэрлэчихсэн харагдана. Тиймээс   цас бага ороод байна уу эсвэл техник хэрэгсэл нэмж ашиглаад байна уу гэдгийг тодруулахаар сурвалжилсан юм. Өнгөрсөн жил “Зууны мэдээ сонинд” ТҮК-ийн ажилчин Д.Дамдин ярилцлага өгөхдөө “Жил бүрийн өвөл ТҮК-ийн ажилчид хотын цасыг хүрз, жоотуу, лоом зэрэг багаж ашиглан цэвэрлэдэг. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол мөс цохиж, цас цэвэрлэдэг. 10 жил ажиллахдаа цасны машинаар цас цэвэрлэж байгаагүй” гэсэн нь сонингийн хуудаснаа шарлан үлджээ.  Урд талдаа цас хусах тусгай зориулалтын нэмэлт тоноглолтой, бодис цацдаг 12 машин нь 2013 онд орж ирсэн, Оросын Камаз үйлдвэрийн машинууд.  Цас цэвэрлэгээний машинд парк шинэчлэл хийгдээгүй, хүчин чадлыг нь нэмэгдүүлээгүй зэрэг олон шалтгаанаас болоод  ачаалал ихтэй үед хүрэлцээгүй болчихдог байв.

Харин энэ жилээс цас цэвэрлэгээнд ахиц гарах шийдэл, оночтой менежментийг нэвтрүүлж байгаа аж. Дүүрэг болгон бүс нутгийнхаа цасыг  шуурхай цэвэрлэх үүрэг хүлээж байгаа төдийгүй нийтдээ  120 автомашин техник, 111  гар төхөөрөмжийг ашиглан, 935 ТҮК-ийн ажилчид та биднийг дуг нойрондоо дугжирч байхад  замыг цэвэрлэж байна.

Улаанбаатар хотод л гэхэд  10-р сараас 12-р сарын 13-ний өдөр хүртэл нийтдээ  22 удаа их, бага хэмжээгээр хур тундас орсон байна. Тэр болгонд ажил хариуцсан хүмүүс шөнөжин унтах нойроо хугаслан зүтгэж байгаа ажээ.


Ингээд цас их унадаг дэлхийн зарим хотууд замаа хэрхэн цэвэрлэдгийг сонирхлоо.

Канад

Канад улс цас цэвэрлэгээний хувийн компаниудтай гэрээ байгуулан ажилладаг. Муж улс бүр цас цэвэрлэх ажилд өөр, өөр төсөв зарцуулдаг. Эдгээрээс хамгийн их буюу 100-аас дээш сая канад долларыг Монриал, Оттава муж зарцуулдаг ажээ. Дээрх мужуудад өвлийн улиралд 225 см цас унадаг байна.

Хувийн компаниудын хувьд техник хэрэгсэл, ажиллах хүчний хувьд өөр, өөр ч үйлчилгээний төрөл зүйл нь ерөнхийдөө ижил байдаг. Их хэмжээний дагтаршсан цас цэвэрлэх хүнд даацын 10-20 машин, жижиг оврын 20 машинтай байдаг ажээ. Бүр эсвэл хувь хүмүүстэй гэрээ байгуулан ажилладаг ажлын бригад ч байдаг ажээ.

ОХУ

Канадаас ялгаатай нь цас цэвэрлэх компани төрийн өмчийн компани байдаг. Муж, хот бүрт цэвэрлэгээний компанийн салбар нэгж бий. Зөвхөн Москва хотод л гэхэд 30 мянган ажилчин ажиллаж, 500 сая рубль буюу 15 сая фунтийг жилдээ зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Техник хэрэгслийн хувьд цас бутлах машин, цас хамах конвейр, цас хайлуулах машин зэрэг үндсэн гурван хэрэгсэлтэй. Цас хамах конвейр нь цас бутлах машин руу цасаа оруулж улмаар цельсийн 17 хэмд цасыг хайлуулан буталж, цас цуглуулах машинд хийдэг. Эдгээр техник хэрэгслийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар дотооддоо үйлдвэрлэж, улмаар хэрэглээнд ашигладаг ажээ. Москва хотын хэмжээнд нэг өдөрт 400 машин цас цэвэрлэгээнд гардаг байна.

АНУ

Холбооны засаглалтай тул муж бүр цас цэвэрлэх ажилд өөр, өөр төсөв зарцуулдаг. Төрийн компани байдаггүй. Харин хувийн компаниуд цас цэвэрлэдэг. Муж бүр цас цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг компаниудад татаас олгож, татварын бодлогоор дэмждэг онцлогтой.  АНУ-д 1967 онд байгуулагдсан CentiMark  компани цас цэвэрлэгээний хамгийн том компани юм. Муж бүрт 80 төлөөлөгчийн газартай энэ компанийн эзэмшилд 1500 техник тоног төхөөрөмж, 450 гаруй мянган ажилтан ажиллаж байна. Цэвэрлэгээний төхөөрөмжийн тухайд цас хамах, мөс зүсэх, бутлах, цас, мөсийг хайлуулах зэрэг хэд, хэдэн тоног төхөөрөмжтэй ажээ.  Харин жижиг компаниуд жижиг оврын хурдан хугацаанд ажилладаг цас хамах төхөөрөмжийг ашиглан цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэдэг байна.


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16