Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

​"ШИНЖЛЭХ УХААН – ОРОЛЦОО 2024" АРГА ХЭМЖЭЭ өнөөдөр болно

Timesmn@gmail.com
2024/12/10

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан "Шинжлэх ухаан – Оролцоо 2024" арга хэмжээг шинжлэх ухааны төрийн захиргааны төв байгууллага болох Эдийн засаг, хөгжлийн яамнаас зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь шинжлэх ухааны салбарт бүх талын оролцоог бий болгох, улс орны хөгжилд шинжлэх ухаан, технологийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна. 

Энэ жилийн арга хэмжээний онцлог нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд дэвшүүлсэн 14 мега төслөөс 6 төслийг сонгож, тэдгээрт шинжлэх ухаан, технологийн оролцоог тодорхойлон төслийг богино хугацаанд үр ашигтай хэрэгжүүлэх гарц шийдлийг хэлэлцэж буйд оршиж байна. Энэхүү үйл ажиллагаанд шинжлэх ухааны байгууллага, төрийн захиргааны болон аж үйлдвэр, хувийн хэвшлийн 350 гаруй төлөөлөл оролцож, мега төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухааны шийдэл, инновацын талаар санал солилцож байна. 

Арга хэмжээний хүрээнд Сэргээгдэх эрчим хүч, Усан цахилгаан станц, Газрын доорх болон гадаргын ус, Хүнд аж үйлдвэр, Химийн аж үйлдвэр, Хиймэл дагуул ба тандан судлал сэдвийн хүрээнд шинжлэх ухаан, судалгааны үр дүн, инновац, технологийн шийдлийг танилцуулсан тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнгээр дамжуулан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, дэвшилтэт технологийг ашиглан илүү үр дүнтэй болгох боломжуудыг олон нийтэд хүргэж, бодитой шийдлүүдийг санал болгох зорилготой юм. Шинжлэх ухааны төрийн захиргааны төв байгууллагаас “Science engagement” буюу “Шинжлэх ухааны оролцоог” 2 дах жилдээ онцолж байна. 

Энгийнээр тодорхойлбол Шинжлэх ухааны оролцоо гэдэг нь Шинжлэх ухаан болон нийгэм, эдийн засгийг холбосон гүүр, үйл явц юм. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан болон нийгэм, эдийн засгийн хоорондын зайг ойртуулж, харилцан суралцах, харилцан үр ашиг хүртэхэд чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ, харилцан үйлчлэл гэж тодорхойлж болно. Энэ нь шинжлэх ухааны нээлттэй харилцаа болон шинжлэх ухаанд олон нийт, бусад оролцогчдын оролцооны бүхий л хүрээг хамардаг. Цаашид Шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, үндэсний шинжлэх ухааны чадавхыг эрэлт хэрэгцээ, шинэ санаачилга, инновацтай уялдуулан хөгжүүлэх нь Монгол Улсын эдийн засагт бодит үнэ цэнэ, бүтээмж нэмэхэд чухал үүрэгтэй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
Эрүүл хүүхэд-Эрүүл ирээдүй 2026/10/01
ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ 2026/10/01
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 2026/09/30
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ХҮЧИН ЧАДАЛ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЭ… 2026/09/30
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/30
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа 2026/09/29
"Улаанбаатар" олон улсын кино наадам 2026 оны 10-р сарын 16–22-ны өдр… 2026/09/29
2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/29
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал 2026/09/28
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ 2026/09/25
2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/25
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ 2026/09/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 2026/09/24
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриалл… 2026/09/23
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд 2026/09/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор э… 2026/09/22