Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

​ Цөлжилттэй тэмцэх дэлхийн хамтын үйлсэд Монгол Улс идэвхтэй хувь нэмэр оруулахаа илэрхийллээ

Timesmn@gmail.com
2025/12/02

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Хэрэгжилтийг хянах хорооны 23 дугаар хурлын (CRIC) албан ёсны нээлтийн арга хэмжээний хүрээнд өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулагдлаа. Хэвлэлийн бага хуралд Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ясмин Фуад, Бүгд Найрамдах Панама Улсын Байгаль орчны сайд Хуан Карлос Наварро, Талуудын 16 дугаар бага хурлын даргалагч улсыг төлөөлөн Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, хөдөө аж ахуй, усны дэд сайд Осама Факиха8 мөн Монгол Улсыг төлөөлөн Үндэсний хорооны дэргэдэх Ажлын албаны дарга Д.Батмөнх нар оролцож мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хурлын үеэр оролцогчид цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл дэлхий дахинд эрчимжиж буй энэ үед олон улсын байгаль орчны бодлого дараах гол чиглэлд төвлөрч байгааг онцлон дурдав. Үүнд: экосистемийн сэргээн засварлалт, тогтвортой газар ашиглалт, уур амьсгалын эрсдэлийн бууралтыг дэмжих санхүүжилтийн шинэ механизмууд, усны хүртээмж ба уур амьсгалын тэсвэртэй байдал, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх хандлага зэрэг багтаж байна. Эдгээр чиг хандлага нь цөлжилтөөс сэргийлэх, экосистемийн доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхийн хүчин чармайлтын салшгүй хэсэг болж буйг тэмдэглэлээ.
Оролцогчид Конвенцын мандатын хүрээнд олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлага, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах асуудлууд, ирээдүй хойч үеийн тогтвортой хөгжил, дэлхийн экологийн тэнцвэрийг хадгалах чухал зорилтуудын талаар сэтгүүлчдийн асуултад хариулав.
Манай төлөөлөгчдийн хувьд Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд зохион байгуулах бэлтгэл ажлын явц, хүлээгдэж буй гол үр дүн, тус бага хурлын олон улсын ач холбогдлын талаар танилцуулга хийж, цөлжилттэй тэмцэх дэлхийн хамтын үйлсэд Монгол Улс идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
COP17 Зохион байгуулах Үндэсний хороо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН БҮСЭД ОРЖ ИРСЭН БААВГАЙГ ХАЙЖ БАЙНА 1 цагийн өмнө
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шил… 4 цагийн өмнө
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07