Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Гурван өдрийн турш үргэлжилнэ

Timesmn@gmail.com
2025/12/03

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт өнөөдөр эхэлсэн бөгөөд гурван өдрийн турш үргэлжилнэ. 

Энэхүү Зөвлөлдөх уулзалт нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын бодлого, төлөвлөлт, санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, 2026 оны ажлын төлөвлөгөөг сүлжээний түвшинд шинэ шатанд гаргах үндсэн зорилготой. Зөвлөлдөх уулзалтад БОУАӨЯ, Сангийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, Төсөл, хөтөлбөр, олон улсын байгууллага Байгаль орчны харьяа байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд оролцож байна.

Ерөнхий зохион байгуулагч:
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Хамтран зохион байгуулагч:
Монголын Байгалийн Өв Сан,
Германы KfW банкны “BACCP” төсөл,
GIZ,
Ханнс Зайделийн сан,
The Nature Conservancy (TNC)
Байршил, огноо:
Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт 12 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Шангри-Ла Молл-Imax кино театр,�Блю Скай зочид буудал, Даймонд танхимд болно.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 20.8 хувь буюу 32.5 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад хамруулж, нэгдсэн сүлжээг бүрдүүлээд байна. Нийт нутаг дэвсгэрийн 15 орчим хувийг буюу 24.3 сая гаруй га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад хамруулжээ. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрдэх эхийн 7.2 сая га талбай буюу 50 хувь, ойн сангийн 40 хувь нь хамрагдсан байна.
Улсын тусгай хамгаалалттай нутгийг хуулиар тогтоосон дөрвөн ангиллаар авч үзвэл дархан цаазат газар 23, байгалийн цогцолборт газар 37, байгалийн нөөц газар 47, дурсгалт газар 13 байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгааллын менежментийг тус яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газар хариуцаж, улсын төсвөөс санхүүждэг 35, төр, хувийн хэвшлийн хүрээнд 7, нийт 42 хамгаалалтын захиргаад ажиллаж байна.
Цаашид экологийн хувьд чухал ач холбогдолтой 21 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар мэргэжлийн байгууллагатай хамтран хийсэн судалгаанд үндэслэн тусгай хамгаалалттай газрын сүлжээг өргөжүүлж, 2030 он гэхэд 30 хувьд хүргэж цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 51.4 хувь, ойн сан бүхий газрын 40.3 хувь нь хамгаалахаар төлөвлөж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
COP17 Зохион байгуулах Үндэсний хороо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол 2026/11/20
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролц… 2026/11/20
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй 2026/11/19
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийж ба… 2026/11/18
Ирэх жил 16,000-25,000 айл өрхийг орон сууцанд оруулна 2026/11/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа өгөөд хүлээлгэж өгнө 2026/11/17
#ШУУД Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын … 2026/11/17
Төсвийн хуулийн онцлох заалтууд 2026/11/17
Ерөнхий сайд Н.Учрал: 562,000 хүний тэтгэвэр 10 хувь нэмэгдэнэ 2026/11/16
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд 2026/11/16
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь 10 сая тн хүчи… 2026/11/13
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диа… 2026/11/13
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 2026/11/12
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 2026/11/12
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… 2026/11/11
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 2026/11/11
"Шинэ цагийн малчин” хөтөлбөр эхэллээ 2026/11/11
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
Шүтээн зураач, лам Т. Дүгэрийн “Жийдаан богдын увдис” үзэсгэлэнд Жийда… 2026/11/09