Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

ШАВЖНЫ ЭРЛЭГ...

Timesmn@gmail.com
2025/12/03

Тоолж барамгүй олон зуу, олон саяараа бүлэг болон амьдардаг шоргоолж шавжны аймгийн томоохон төлөөлөгч. Ойн шар шоргоолжны нэг омог хэдхэн хоромд 20-30 шавж устгадаг. Ганцхан цагийн дотор л 500 га талбайн хорхой шавжийг цэвэрлэдэг жинхэнэ ЭРЛЭГ нь. Угтаа бол экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад онцгой үүрэг гүйцэтгэдэг, байгалийн цэвэрлэгчид юм. Судлаачид шоргоолжийг нийгэмшсэн шавж, хүнээс дутахгүй ухаантай амьтан гэх нь бий. Дэлхийд нийт 15 мянга гаруй зүйл шоргоолж бүртгэгдсэнээс 72 нь Монгол оронд амьдардаг. Амьдрах чадвараар сайн тул Антарктид тивээс бусад бүх газарт тархжээ. Олон төрөл зүйл шоргоолж бүгд өөрийн хуулиар амьдарна. Угтаа яг л хүн бидэнтэй адил хуульд захирагдаж амьдардаг шавж юм. Омгийн дийлэнх хувийг ажилчин анги бүрдүүлдэг бөгөөд бүтээн байгуулж, хүнсээ базааж, “хүүхдүүдээ” хүмүүжүүлнэ.

Удирдагч нь хатан шоргоолж бөгөөд тэдний амьдрал үндсэн хоёр хэсэгт хуваагддаг. Эхний хэсэгт зүгээр л бэлэн хоол идэж, тааваараа амьдарна. Энэ нь манцуйтай үе буюу өндөг байх хугацаа. Өндөгнүүдийг ажилчин шоргоолжнууд ийш тийш нь зөөж, аманд нь хоол хийж тэжээнэ. Үүрийг нь харахад эх толгой нь мэдэгдэхгүй бужигнаж байдаг даа. Энэ нь өндөгний өсөлт, хөгжлөөс шалтгаалан халуун, чийглэг өрөө рүү шилжүүлээд, дараа нь цэвэрлэж, ялгадсыг нь гаргаж хаяна. Энэ ажил нэгээр зогсохгүй. Бүх өндгийг авгалдай болтол үргэлжилж, өрөө өрөө дамжсаар байдаг. Өндөг болоход амьдралын хоёр дахь хэсэг эхэлнэ.
Омгийн шоргоолж бүр өөрт ногдсон үүрэгтэй. Шоргоолж хэмжээ, хэлбэрийн хувьд янз бүр. Хоёр мм лептофораксаас эхлээд гурван см аварга биетэй динопонера хүртэл бий. Ажилчин шоргоолж 1-5 жил, эх хатан 15-20 жил амьдарна. Хүйсийн харьцаа тэгш бус бөгөөд ихэвчлэн эмэгчин шоргоолж давамгайлдаг. Цөөн тооны эрэгчин зөвхөн эвцэлдэх үеийг хүлээдэг бөгөөд зун болж, үр тогтоосны дараа үхнэ.
Харин ажилчдыг биеийнх нь хөгжлөөс шалтгаалан жижиг, дунд зэрэг болон том гэсэн гурван бүлэгт хуваана. Жижиг биетүүдийг хамгаалалтын албанд томилох бөгөөд тэд бол цэрэг юм. Хоол хүнсээ цэвэрлэж, жижиглэж ангилах гээд хамаг л хар бор ажлыг цэргүүд хийнэ. Асрагчийн ажил, үүр засаж, сэлбэх зэрэгт үлдсэн хэсэг томилогддог. Гэхдээ энэ албанд нас харгалзаж, эрэмбэ дараатай явуулна. Эхлээд “хүүхэд” асарна. Дараа нь барилга, бүтээн босголтод оролцоно гэж судлаач Ж.Эрдэнэцэцэг тэмдэглэжээ.
Тэрчлэн шоргоолжнууд аж ахуй эрхэлдэг аж. МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, дэд профессор У.Айбек “Шоргоолжийг хүнтэй зүйрлэвэл мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг. Тэд ургамлын бөөсийг яг мал маллаж буй мэт хариулдаг. Шоргоолж тэднийг цуглуулан хашаанд хийж, махчин шавжуудаас хамгаална. Өглөө ургамал, эсвэл модны орой руу ургамлын бөөсийг туудаг. Тэд шүүс сорж, гэдэс нь томормогц шоргоолжнууд хэвлийг нь сахлаараа гижигдэнэ. Энэ үед ургамлын бөөсний хойд сүвээс чихэрлэг шингэн ялгардаг юм. Үүнийг нь шоргоолж амандаа хийгээд хурааж авдаг” гэлээ. Цаашлаад үүрэнд шүүсийг хадгалдаг “нөхдүүд” хүртэл байдаг ажээ. Орой болоход шоргоолжнууд яг малчин аятай ургамлын бөөсөө тууж, үүрэн дэх хашаандаа оруулдаг гэнэ.
COP17 Зохион байгуулах Үндэсний хороо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН БҮСЭД ОРЖ ИРСЭН БААВГАЙГ ХАЙЖ БАЙНА 1 цагийн өмнө
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шил… 4 цагийн өмнө
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07