Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна уу?

Timesmn@gmail.com
2025/11/25

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр эхэллээ.   Хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт буюу "илт худал мэдээлэл тараах" нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэж байна. Хуралдаан өнөөдөр үргэлжилж шийдвэрээ танилцуулна. УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуваарийн дагуу хуралдаж, зарим асуудлыг хэлэлцэн байр сууриа нэгтгэжээ. Ардчилсан намын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцжээ. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээний танилцуулга мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж гишүүдэд танилцуулсан бол Улсын хэмжээнд татварын орлогын гүйцэтгэл, татварын өртэй аж ахуйн нэгжүүдтэй холбоотой Татварын Ерөнхий газрын бэлтгэсэн мэдээллийг сонсжээ. Улсын төсөвт төвлөрөх ёстой 6.5 их наядын өр байгаа бөгөөд үүнээс 74.389 компани 6.2 их наядын өртэй байгаа талаар мэдээлэл өгсөн зэрэг багтаж байна.

 

70 мянган аж ахуйн нэгж татварын өртэй байна

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: -Татварын ерөнхий газарт 320 мянган иргэн, ААН-ийн 6.5 их наядын өр, хүү алданги хуримтлагдсан байна. Өнгөрсөн жил 3.5 их наядын татварын өртэй иргэн, ААН байсан бол жилийн дотор 6.5 наядын өр, хүү, торгууль хуримтлагджээ. Та нар энэ тоог харьцуулаарай. Өнгөрсөн жил 50 мянган ААН өртэй байсан бол энэ жил 70 мянга болж нэмэгджээ. Мөн 220 мянган иргэн ямар нэгэн байдлаар татварын өрийн асуудалтай байна. Үүнээс бизнесийн орчин, татвар төлөлт яаж муудаж байгааг энэ тоо дүгнээд хэлчих байх. Татварын өрийн цаана төрийн оролцоо, дарамт, авлигал, Монгол Улсын иргэний олж байгаа ашиг зэрэг олон зүйл харагдана. Эдгээр тоо баримтыг харахад татварын өршөөлийн талаар ярих болсон. Олон улсад ч 10 жилийн давтамжтай энэ асуудлыг хардаг туршлага бий. Үүнд хуулийн тогтоолын төсөл бэлдэж байгаа. Гэхдээ үүндээ томоохон ААН том дүнгийн хязгаарыг тавих шаардлагатай. Магадгүй эдийн засгийн, татварын өршөөл жижиг, дунд ААН-үүдэд түлхүү хамаарах хуулийн зохицуулалтыг хийх шаардлагатай болно. Гуравдугаарт, татварын өршөөл гээд өмнөх жишгээр 100 хувь өршөөхөөр төлсөн иргэд, ААН-үүдийг хохироодог тал гардаг. Хуулиа биелүүлээд явж байсан иргэд, ААН сэтгэл дундуур байх нөхцөл үүсдэг. Иймээс тодорхой хэмжээний хувиар хуримтлагдсан татварыг төлөхөөр судалж байгаа. АН бизнесийн орчныг сайжруулах замаар хувийн хэвшлийн орон зайг, бэхжүүлж эдийн засгаа тэлэх ёстой гэсэн үзэл баримтлалтай. Сүүлийн жилүүдэд ААН-үүдэд дарамт маш өндөр, төрийн хүнд сурталтай холбоотойгоор бизнесээ тэлж чадахгүй, монголд бизнесийн орчин суларч байгаа үзэгдэл гарч байгаа. Татварын өр төлбөртэй холбоотой мэдээллүүд ч үүнийг илтгэж байна. Татварын өртэй ААН-үүдийн тоо нийт ААН-үүдийн тал хувь нь байна. Энэ татварын дарамтыг хэрхэн яаж бууруулах уу гэдэгт АН бодлого, шийдвэрүүдийг Засгийн газраас шаардаж ажилласаар байгаа. Харамсалтай нь, шинэ төсөв өргөн баригдахад Засгийн газар татварын хууль тогтоомжийн шинэчлэлийг огт хийсэнгүй. Үүнийг халахгүй бол цаашдаа Монгол Улс ардчилал, эрх чөлөөнөөсөө ухрах байдал зогсохгүй үргэлжилнэ. Уг нь татвар төлөгч иргэдийнхээ эрх, ашгийг хамгаалсан бодлого Засгийн газар хэрэгжүүлэх ёстой гэлээ. 

 

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томилно

МАН-ын бүлэг өчигдрийн  хуралдаанаараа Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг сонсчээ. Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарыг томилж буй талаараа танилцууллаа.  Бүлгийн гишүүд дэмжжээ. Мөн УИХ-ын чуулган хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд, 1. УИХ-ын дэгийн тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр боловсруулжээ. Ингэхдээ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх, Ерөнхий сайдад тодорхой асуудлаар итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх дэгд Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэхээр заасныг Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцүүлж 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэхээр өөрчлөх 2. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг тав хоногийн дотор УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар сонсохоор тусгасан байна.  3. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэргэжлийн Байнгын хорооны хуралдаанаас гаргасан зөвхөн дэмжсэн саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураах буюу Байнгын хорооны хуралдаанд оролцсон нийт гишүүд дэмжсэн, дэмжээгүйгээс үл хамаарч эрх бүхий этгээдийн анх гаргасан саналыг нь дэмжих эсэхээр санал хураах гэсэн гол өөрчлөлтүүдийг оруулах юм. 

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 222 (7719)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компани… 1 цагийн өмнө
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна уу… 2 цагийн өмнө
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААР МОНГОЛ УЛС, ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛС… 21 цагийн өмнө
Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон… 2025/11/20
А.Амартүвшин: Сандал, ширээгүйн улмаас 12 сургууль бүрэн хүчин чадлаар… 2025/11/20
“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнс… 2025/11/19
COP16-ААС COP 30 ХҮРТЭЛХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ НЭГТГЭХ, ГАЗАР… 2025/11/19
​COP30 МОНГОЛ УЛС ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ 30.3% БУУРУУЛАХ АМЛАЛТ, БОДЛ… 2025/11/18
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДРИЙН БИР… 2025/11/17
МАН-ын Их хурал намуухан болж, Н.Учралыг даргаараа сонголоо 2025/11/17
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэм… 2025/11/14
Дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалтад НОБГ хамтран ажиллаж… 2025/11/14
Хөгжлийн банкинд улс төрийн томилгоо хийхгүй, гүйцэтгэх удирдлагыг сон… 2025/11/14
СЭТГҮҮЛЧДИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШҮҮЛЭХ ХОЁР ДАХЬ ШАТНЫ СУРГА… 2025/11/13
Туулын хурдны замын далангийн хөрс хуулалтыг хийж, түр зам тавьж байна 2025/11/13
268 мянган тонн нүүрс 19.3 сая ам.доллароор арилжлаа 2025/11/12
Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартын хөндлөнгийн аудитыг цанхий… 2025/11/10
COP 17 ЗОХИОН БАЙГУУЛАХ ДЭД ХОРООГ ӨРГӨТГӨСӨН БАЙДЛААР ХУРАЛДУУЛЛАА 2025/11/10
Леонел галлин: Улаанбаатар хотод аюулгүй, найдвартай дүүжин замын тээв… 2025/11/10
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал хоёр дах… 2025/11/07