Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

​Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан эхэллээ

Timesmn@gmail.com
2024/08/19

 Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан Улаанбаатарт  өнөөдөр эхэллээ. БНСУ-ын Сөүл хотноо төвтэй Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурал (ICAPP)-д улс төрийн намууд үзэл баримтлал хамаарахгүйгээр нэгдсэнээрээ онцлогтой юм. 

 Манай улсаас хамгийн анх Монгол Ардын Нам 2004 оноос тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2013 оноос эхлэн Байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдааныг Улаанбаатарт зохион байгуулахад бэлэн болж зочдоо угтан аваад байна.  

Энэ удаагийн хуралдаанд Ази тивийн 15 улсын 20 гаруй улс төрийн намын эмэгтэй гишүүдийн 40 гаруй төлөөлөл оролцохоор хүрэлцэн ирлээ.  Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурлын салбар хуралдааныг өнгөрсөн жил мөн Улаанбаатарт зохион байгуулсан бөгөөд Эмэгтэйчүүдийн жигүүрийн тэргүүнээр Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Номинг сонгосон юм.  Тэрбээр энэ жилийн хуралдааны онцлогийн талаар ярихдаа “Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурал нь үзэл бодлын хувьд өөр, өөр ч гэсэн бүс нутагтаа болж буй асуудлуудыг нэгтгэж ярьдаг олон улсын хуралдаан юм. Нийт 300 гаруй намын нэгдлээс бүрдсэн олон улсын байгууллага байдаг. 


Манай улсын хувьд бусад улстай харьцуулахад илүү давуу тал үүссэн. Учир нь энэ жил 126 гишүүнтэй парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсон. Энэ нь нийт гишүүний 25 хувь нь болж байна. Энэхүү үзүүлэлт нь Азийн улс орнуудад тэргүүн жишиг болж байгаа. Мөн дэлхийн жишигтэй нийцсэн, нөгөө талаар эмэгтэйчүүдийн дуу хоолойг шийдвэр гаргах төвшинд нэмэгдүүлж буй давуу тал үүссэн юм. Ийм сайн жишгээр бид энэ удаагийн хуралдаанд оролцож байна. Бид эмэгтэйчүүдийн асуудлыг илүү хөндөн ярилцаж, тэднийг илүү чадваржуулж шийдвэр гаргаж төвшинд оролцуулах нь бүс нутагтаа илүү нөлөөтэй болно гэсэн зорилгын дор хуралдаан болно гэж харж байна” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16