Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Татварын цогц шинэчлэл нь нийгэм, эдийн засгийн зайлшгүй хэрэгцээнд тулгуурлан, цаг үеэ олсон реформ мөн

Timesmn@gmail.com
2024/02/21

Төсөв, хөрөнгө оруулалтын ҮР АШИГГҮЙ байдал нь бизнес, эдийн засгийн ТОГТВОРГҮЙ орчныг бий болгож, ингэснээр БҮТЭЭМЖ, ОРЛОГЫН түвшин буурч, энэ нь ЯДУУРАЛ, БОЛОВСОН ХҮЧНИЙ ХОМСДОЛыг хөөргөдөг. Чөтгөрийн тойрог мэт энэ зүй тогтол удаан үргэлжлэх тусам эдийн засгийн эмзэг байдал нэмэгдэж байгаа нь бодит үнэн.  Энэ тойргоос гарч, халамжаас хөдөлмөр рүү, импортоос экспорт руу гэсэн уриа лоозонгийн шинжтэй зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд бодлогын түвшинд төсвийн реформ, татварын шинэчлэлийг эхлүүлнэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар удаа дараа мэдэгдсэн. 

Угтаа татвар нь шударга, үр ашигтай, зардал багатай байх ёстой гэсэн үндсэн зарчим манайд алдагдаж, дотоодын үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд дэмжлэг бус, дарамт болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг бизнесийн тогтворгүй орчноор үргээж байгааг тэрбээр Татварын ерөнхий газарт ажиллах үеэрээ цохон тэмдэглээд авав. Татварын цогц шинэчлэлийн хүрээнд санал солилцсон энэхүү уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, одоогийн татварын тогтолцооны гажуудлаас улбаалж үндэсний үйлдвэрлэгчид импортлогчдоос 2-5 дахин илүү татварын ачаалал үүрч байгааг тодотгосон юм. Түүнчлэн УИХ-ын дарга, өнгөрсөн хугацаанд татварын бодлого нь төсөв бүрдүүлэх, хураах аргачлалаар явж ирсэн бол одоо үр ашигтай байдлыг нь бий болгосноор татвар төлөгчдийн бааз суурь нэмэгдэж, эдийн засгийн зохицуулалтын үүргээ гүцэтгэнэ гэж үргэжлүүллээ. 

Уулзалтын үеэр Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн татварын албаны чиг үүрэг, үйл ажиллагаа, дэвшүүлж буй зорилтыг багцлан танилцуулж, үйлчилгээ, стандартын шинэчлэл, цахим хөгжлийн үе шат, явц болон холбогдох судалгаа, тоон мэдээллүүдийг хүргэв. Үүний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, татвар төлөгчид, аж ахуйн нэгжүүдтэй хийсэн цуврал уулзалтуудын хүрээнд дэвшүүлсэн зарим саналуудаас НӨАТ, АМНАТ, өв залгамжлалын татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар болон зарим төрлийн татварын маргаануудын шийдвэрлэлтийн талаар тодруулсан юм. Уулзалтын төгсгөлд татварын орчны эрх зүйн шинэчлэлийн асуудлаар мэргэжлийн болон чиглэлийн 12 холбоодтой уулзан, нийт 300 орчим татвар төлөгчийн төлөөлөлтэй салбар бүрт тулгарч буй татварын ачаалал, холбогдох эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагаанд нь бэрхшээл учруулахуйц хуулиас давсан дүрэм, журмуудын хүрээнд санал солилцсон талаар танилцууллаа. Татварын албаныхны хувьд парламентаас эхлүүлсэн уг реформыг  нийгэм, эдийн засгийн суурь хэрэгцээнд үндэслэн, цаг үеэ олсон асуудал гэдэгт санал нэгдэхийн зэрэгцээ дэлхий нийтийн чиг хандлагатай уялдуулж, бодлогын түвшинд эргэж харах ёстойг уламжилсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт з… 17 цагийн өмнө
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХ… 20 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ? 21 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол 2026/11/20
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролц… 2026/11/20
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй 2026/11/19
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийж ба… 2026/11/18
Ирэх жил 16,000-25,000 айл өрхийг орон сууцанд оруулна 2026/11/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа өгөөд хүлээлгэж өгнө 2026/11/17
#ШУУД Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын … 2026/11/17
Төсвийн хуулийн онцлох заалтууд 2026/11/17
Ерөнхий сайд Н.Учрал: 562,000 хүний тэтгэвэр 10 хувь нэмэгдэнэ 2026/11/16
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд 2026/11/16
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь 10 сая тн хүчи… 2026/11/13
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диа… 2026/11/13
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 2026/11/12
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 2026/11/12
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… 2026/11/11
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 2026/11/11