Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

ҮХЦ-д чадварлаг хуульч, судлаач эмэгтэйчүүд томилогдлоо

Timesmn@gmail.com
2023/11/16

Өнөөдрийн сэдэв болж байгаа Үндсэн хуулийн цэцийн шинэ гишүүдийн томилгооноос нэгэн дэвшилтэт сэжим харагдаж байна. Энэ нь Э.Энхтуяа, Л.Өлзийсайхан хэмээх мэдлэгтэй, чадвартай эмэгтэйчүүд.

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүдийн 2-3 нь эмэгтэй гишүүд байж ирсэн уламжлал уул нь бий. Гэвч сүүлийн жилүүдэд энэ уламжлал алдагдаад, Ш.Солонго гишүүн эмэгтэйчүүдээс “ганц дайчин” шиг үлдээд байсан юм.

Үндсэн хуулийн дээр зөвхөн хөх тэнгэр л оршдог гэх агуулгаар хөөж дүгнэвэл Цэц ихээхэн чухал байгууллага. Тийм ч учраас тус байгууллагын дотоод ардчилал, соёл, легитим чадавхыг дээшлүүлэх шаардлагатай. Нэр хүндийг нь ч өсгөхгүй бол нийгэмд олон асуудлаар сөрөг үнэлэмжтэй болоод байгаа нь нууц биш.

Мэдээж, Цэцийн гишүүдийн мэргэжил, ур чадвар, мэдлэг, туршлага бол нэгдүгээр шалгуур. ХЗДХЯ-нд мэргэжилтнээс газрын дарга хүртэл ажилласан Э.Энхтуяа, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын аль алинд ажиллаж, бүрэн туршлага хуримтлуулсан, Улсын Их Хурлын анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан нар энэ шалгуурт бүрэн нийцнэ. Хуулийн салбар болон хууль, эрх зүйн шинжлэх ухааны салбартаа хатаагдсан судлаач нар учир мэргэжилдээ тэдний хэн нь ч гологдохгүй. Өндөр боловсрол, зузаан туршлага, нэр хүндээрээ хэн хэн нь Үндсэн хуулийн цэцийн өмнө томилогдож байсан болон одоо байгаа гишүүдийн алинаас нь ч дутахгүй. Харин ч тэдэн шиг ийм ажил хэрэгч, аливааг шинжлэх ухааны нотолгоонд суурилж, улс суурьтай шийдвэрлэдэг, зарчимч эмэгтэйчүүдэд Цэцийн төдийгүй төрийн бүхий л ажил үйлийг хариуцуулаад явах нь зүйтэй мэт санагдана.

Эмэгтэйчүүд хэмээн онцолсны учир нь хамтын удирдлага бүхий ямар ч байгууллага, төрийн институцид хүйсийн харьцааг тэнцвэртэй авч явах нь тухайн байгууллагын ажилд эерэг нөлөөтэй байдаг. Шийдвэр гаргах үйл явц нь ихээхэн эрүүл саруул, бодит байдлын мэдрэмжэй, дотоод ардчилалтай, бас ихээхэн хүнлэг, шударга болдгийг олон судалгааны үр дүн нотлодог. Үндсэн хуулийн цэцэд яг ийм шинэчлэлт зайлшгүй хэрэгтэй байгааг хэн ч үгүйсгэхгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хууль бус хөрөнгө хураах тухай хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлнэ 9 цагийн өмнө
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна 15 цагийн өмнө
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт з… Өчигдөр
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХ… Өчигдөр
Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ? Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол 2026/11/20
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролц… 2026/11/20
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй 2026/11/19
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийж ба… 2026/11/18
Ирэх жил 16,000-25,000 айл өрхийг орон сууцанд оруулна 2026/11/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа өгөөд хүлээлгэж өгнө 2026/11/17
#ШУУД Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын … 2026/11/17
Төсвийн хуулийн онцлох заалтууд 2026/11/17
Ерөнхий сайд Н.Учрал: 562,000 хүний тэтгэвэр 10 хувь нэмэгдэнэ 2026/11/16
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд 2026/11/16
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь 10 сая тн хүчи… 2026/11/13
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диа… 2026/11/13
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 2026/11/12
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 2026/11/12