Монголын ард түмний баялаг болох Оюу толгойн анхны ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, нийтийн өргөдлийн системд 100 мянга гаруй иргэн ногдол ашгаа шууд хүртэх саналыг ирүүлээд байна.
Дэлхий даяар бий болсон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, бензин шатахууны хомсдол, тээвэр ложистикийн саад бэрхшээл нь улс орнуудын эдийн засагт цохилт өгч байна. Энэ нөхцөл байдал нь манай улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд шууд нөлөөлж, өрхийн худалдан авах чадвар буурч, томоохон сорилттой бид нүүр тулж байна.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно гэж үзэж, өөрийн байр сууриа Монгол Улсын Ерөнхий сайдад илэрхийллээ.
Төр, засгийн зүгээс ард иргэддээ хямралыг даван туулахад шуурхай хариу арга хэмжээг авч, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай