Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ

Timesmn@gmail.com
2026/11/02

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, хотын эдийн засгийн идэвхжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аяныг эхлүүллээ. Уг аян 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сарын 31-нийг дуустал үргэлжилнэ.

Аяны хүрээнд Улаанбаатар хотод хөнгөлөлт, урамшуулалтай үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын мэдээллийг Google Maps платформд нэгтгэн (монгол, англи хэлээр) байршуулна. Ингэснээр иргэд, жуулчид өвлийн улиралд хаана, ямар үйлчилгээ авах боломжтой, тухайн байгууллага хэдэн хувийн хөнгөлөлт санал болгож байгааг нэг дороос хялбар мэдэх боломж бүрдэнэ. Мөн өвлийн улиралд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдний үйлчилгээг олон нийтэд сурталчлах юм.

Аянд дараах байгууллагууд нэгдэх боломжтой.

  • Зочид буудал, жуулчны бааз
  • Ресторан, кафе, кофе шоп
  • Үндэсний брэнд, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагууд
  • Соёл, урлаг, үзвэр үйлчилгээний байгууллагууд (театр, музей, галерей, кино театр, тоглолт)
  • Эвент, арга хэмжээ зохион байгуулагчид
  • Хот болон хот орчмын аялал зохион байгуулагч тур оператор компаниуд
  • Рашаан сувилал, спа, эрүүл мэнд, нөхөн сэргээх үйлчилгээний байгууллагууд
  • Аяллын хэрэгсэл, бүтээгдэхүүн худалдаалагчид
  • Гэр бүл, хүүхдэд зориулсан үйлчилгээ эрхлэгчид
  • Тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд (агаарын тээвэр, автомашин түрээс)
  • Гар урлал, бэлэг дурсгалын худалдаа, үйлчилгээ эрхлэгчид болон бусад холбогдох байгууллага нэгдэх боломжтой.

Аянд нэгдэхийг хүсэж буй байгууллагууд дараах холбоосоор бүртгүүлнэ үү.

https://docs.google.com/.../1FAIpQLScYIidwV74gGL.../viewform

Дараах QR кодыг уншуулж, “Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аянд нэгдээрэй.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ 47 минутын өмнө
​ 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр орж эхэллээ 2 цагийн өмнө
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуулт… 3 цагийн өмнө
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19