Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

"ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" ОЛОН УЛСЫН ХУРЛЫН УРИАЛГЫГ БАТАЛЛАА

Timesmn@gmail.com
2025/05/23

Уриагыг 4 сэдвийн хүрээнд 21 үйл ажиллагааг зохион байгуулахаар тусгасан бөгөөд Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан танилцуулж, оролцогчид уриалгыг баталгаажууллаа.

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн болон Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар хурлыг хааж үг хэллээ.

Олон улсын хурлыг жендэрийн эрх тэгш байдал болон уур амьсгалын өөрчлөлтийн холбоо хамаарлын хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулахад чиглэсэн жендэрийн хариуцлагатай бодлого”, “Хөдөөгийн хүн амын аж байдлыг сайжруулах, жендэрийн хариуцлагатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэгийн платформ”, “Жендэрийн хариуцлагатай уур амьсгалын санхүүжилт”, “Эмэгтэйчүүдээр удирдуулсан уур амьсгалын санаачилга, эмэгтэйчүүдийн манлайллын чадамжийг таниулах нь” сэдэвчилсэн 4 салбар хуралдаанаар олон улсын сайн туршлагыг солилцож, уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх бодитой алхмуудыг хамтран тодорхойллоо.

Хурлыг угтаж 27 удаагийн зөвлөлдөх уулзалтыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын болон эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан УБ хотод болон 21 аймагт зохион байгуулсан бөгөөд нийт 285 саналыг хурлаас гарах УРИАЛГА (Call to Action)-д тусгаж ажиллалаа.

Уриалгыг 2025 оны 11 дүгээр сард зохион байгуулагдах Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Талуудын 30-р бага хурал (СОР30)-д өргөн барих, шинэчлэгдсэн жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх салбар зөвлөлүүдийн 62-р хуралдаан (2025 оны 6 дугаар сар)-д санал болгон хүргүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16