Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулна

Timesmn@gmail.com
2024/01/10

 Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан технологийн сан, Монгол Улсын Шинжлэх ухааны академиас “Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя” аяныг Төв аймагт зохион байгуулж байна.

 Тус аян нь шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, мэдээллийн технологийн боломжийг таниулах, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлд орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой аж.

    

Аяны хүрээнд олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд Шинжлэх ухаан, технологийн сангаас “Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” бодлогын хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа юм.

 Хэлэлцүүлэг үндсэн илтгэлээс гадна "Орон нутгийн хөгжил", "Түүхэн аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл", "Хөдөө аж ахуйн хөгжил" гэсэн салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор, дэд профессор Д.Баттогтох “Шинжлэх ухаан, технологийн бодлого ба түүнд суурилсан хөгжлийн бодлого” сэдвээр мэдээлэл хийв.  

Өнөөгийн байдлаар Монгол Улсад Эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын тоо 71 байдаг бөгөөд 30 байгууллага нь төрөлжсөн судалгаа хийдэг, эдгээр байгууллагуудад нийт 5085 судлаач ажилладаг боловч бүтэн цагаар ажилладаг 1350 хүн байдаг аж. Иймд эрдэм шинжилгээний ажилтанг нэмэх шаардлагатай гэдэг статистик мэдээлэл байгаа юм.

Доктор Д.Баттогтох ярихдаа, "Өнгөрсөн 100 жилийн хугацаанд эрдэмтэд олон зүйлийг туршиж, хийж, хэрэгжүүлж байна. Жишээлбэл, Монгол хүн сансарт ниссэн, персонал компьютер угсарсан. Мөн химийн салбарын эрдэмтдийн туршилт, судалгаагаар Монголын үндэсний үйлдвэрлэл, тэр дундаа эм, эмийн үйлдвэр, хүнсний үйлдвэрт бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь хувь нэмрээ оруулсан. Түүнчлэн археологийн олдвор, биологийн олон янз байдал, экосистем, биологийн нөөц, ургамлын аймаг, ургамалжилт, ландшафт, газар ашиглалт, геологи, байгалийн нөөц зэргийг нээж, судлах ажлыг хийж гүйцэтгээд байна. Аймаг ч байсан, сум ч байсан шинжлэх ухаандаа хөрөнгө оруулалт хийх нь урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг авч ирнэ” гэв.

Энэ үеэр ахуйн хэрэглээ, малын тэжээл, эмчилгээний бүтээгдэхүүн, био бэлдмэл, гоо сайхан, мэдээллийн технологи, уламжлалт эм тан, үр сортууд, хонь хяргах явуулын төхөөрөмж, утаагүй зуух, ноолуур сүлжмэл эдлэл зэрэг 200 гаруй бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэв. Мөн 20 орчим эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компаниуд эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон инновацын бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж байна.    


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана Өчигдөр
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ Өчигдөр
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16