Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Гэрээнд гарын үсэг зурахдаа заавал унш

Timesmn@gmail.com
2023/11/17

Бид өдөр тутмын харилцаандаа өөрт учирч болзошгүй хууль, эрх зүйн эрсдэлээс эрх ашгаа хамгаалах зорилгоор гэрээ байгуулах хэрэгцээ шаардлага түгээмэл гардаг. Гэрээ байгуулснаар нэг талаас талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд өөрийн эрх ашгийг хамгаалах боломжтой боловч нөгөө талаас өөрт ашиггүй нөхцөлөөр гэрээ байгуулсан тохиолдолд хүлээх хариуцлага өндөр байдаг.

Иргэд гэрээний эрх зүйн харилцаанд оролцохдоо гэрээгээ бүрэн гүйцэт уншиж танилцалгүй гарын үсэг зурах, ойлгомжгүй зүйл заалтыг тодруулалгүй орхих, гэрээ байгуулахгүйгээр ажил, хөдөлмөр эрхлэх, танил, дотнын хүн тул гэрээ байгуулах шаардлагагүй гэж үзэх явдал цөөнгүй тохиолддог нь эргээд өөртөө эрсдэл учруулахад хүргэдэг.

Иймд хэрвээ та гэрээ байгуулах замаар ажил хэргээ үргэлжлүүлэх гэж буй бол:

1.Гэрээний агуулга, хэлбэрийн шаардлагыг хуульд нийцсэн эсэхийг нягтлах. Хуульд бичгээр байгуулахаар заасан гэрээг бичгээр байгуулаагүйгээс үүдэн хүү авах, шаардах эрхээ алдах зэрэг тохиолдлууд гардаг. Агуулгыг өөрт учирч болзошгүй бүх эрсдэлийн нарийвчлан зохицуулах замаар хуулийн хүрээнд тодорхойлох. 2.Гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө гэрээг сайтар унших хэрэгтэй ба ойлгомжгүй зүйл заалт байвал нөгөө талаасаа асууж тодруулах хэрэгтэй. Бүрэн гүйцэт уншиж танилцаагүй, гэрээний агуулгыг ойлгоогүй, бусдын шахалт шаардлагаар яарч сандран гарын үсэг зурж болохгүй. Гэрээний бүх зүйл заалтыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч баталгаажуулсан тохиолдолд гарын 3.Гэрээнд гарын үсэг зурах этгээд нь эрх бүхий этгээд мөн эсэх, холбогдох бичиг баримтыг шалгах. 4.Мөн гэрээ байгуулахдаа мэргэжлийн хуульч, өмгөөлөгчид хандан гэрээний төслөө боловсруулах, гэрээгээ хянуулахыг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 19 цагийн өмнө
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 20 цагийн өмнө
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзл… 2026/08/25
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн… 2026/08/25