Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

​ Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст энгийн хүмүүстэй адил ажиллах боломж бий

Timesmn@gmail.com
2023/11/24

Хөгжиж буй орнуудад хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 80-90 хувь нь ажилгүй байдаг бол аж үйлдвэржсэн буюу хөгжсөн орнуудад энэ үзүүлэлт 50-70 хувьтай байдаг гэлцдэг. Дэлхий дахинд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажилгүйдлийн түвшин бусад хүмүүсээс хоёр дахин их байдаг. Аль болох энэ зөрүүг багасгахын тулд дэлхийн улс орнууд бодлого болгон хичээсээр байна.

Хөдөлмөр эрхлэхгүй, ажилгүй байна гэдэг нь зөвхөн тухайн хүнээс бус ажил олгогч байгууллагууд ажилд авахгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн орчны зохицуулалт, татварын болоод бусад дэмжлэг, шахалт бага учраас тэднийг ажилд авах үзүүлэлт бага байж ирэхэд нөлөөлсөн гэж болно.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд сурч мэдсэн мэдлэг боловсролоороо ажил олоход хэцүү байдаг. Ажил олдохгүй байдал нь, ажлын нөхцөл адаглаад гэрээс гараад ажил хүрэх зам харгуй асуудалтай байдаг нь тэднийг амьдралд бууж өгөх шалтаг, шалтгаан болдог байна. Манай улсын хувьд нийт хүн амын  3,3 хувь хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Эрүүл хүнтэй харьцуулахад тэдний хөдөлмөр эрхлэх магадлал 22,6 хувиар бага байдаг байна. Нийгмийн халамж, аж ахуй нэгжийг дэмжсэн 10-50 сая төгрөгийн зээл олгох, иргэд, хувийн бизнесийг 5-10 сая төгрөгийн хүүгүй санхүүгийн дэмжлэг олгох мөн зарим нэгэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломжийг улсаас олгодог. Гэхдээ улсаас өгч буй эдгээр тусламж нь хүрэх ёстой хүндээ хүрдэг болов уу гэдэг нь үргэлж эргэлзээ дагуулсаар ирсэн. Хувиараа бизнес эрхэлдэг иргэн төсөлд хамрагдах гэхээр нийгмийн даатгал төлдөг бол төслийн зээлд хамрагдахгүй байх жишээтэй. Яагаад энэ хүмүүст давхар хөдөлмөр эрхлэх боломжийг олгохгүй байгаа юм бэ. Нэг талаасаа хариуцлагатай байснаараа боломжоос хоцорч үлдэхэд хүрч байна. Өөрөөр хэлбэл, манай нийгэм, төрийн бодлого нь хөгжлийн бэрхшээлтэй бол бусдаас дутуу, дан халамж, төсөл зээл харж амьдар гэсэн ангилалд оруулаад байна. Тэгэхээр хэн ч хариуцлагатай татвар төлөгч байж, бусдын адил нийгмийн харилцаанд орохгүй харин хоцорч үлдэх нь давуу тал олгоод байгаа хэрэг юм. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс халамж, боломжийг илүүтэй хүртэнэ гэхээсээ эрүүл хүмүүстэй адил нийгмийн харилцаанд орж, тэгш боломжуудыг хүртэж явахыг хүсдэг.

Хөгжлийн бэрхшээлтэй ч нийгэмд эзлэх байр сууриа олсон цөөнгүй хүмүүс бий. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хөдөлмөр эрхлэлт гэдэг нь эдийн засгийн хувьд бие даах, ур чадвараа ашиглах боломж, олон нийтийн амьдралд илүү идэвхтэй оролцох явдал юм. Дэлхий дахинд хөгжлийн бэрхшээлтэй иргэд энгийн хүмүүстэй адилхан хөдөлмөр эрхлээд явах нь бий. Манай улсын хувьд хөдөлмөрийн тухай хуулинд 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллага нийт ажлын байрандаа 4 хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах үүрэг хүлээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 25 хүнтэй байгууллага ердөө ганц тусгай хэрэгцээт иргэнийг авч ажиллуулна гэсэн үг. Энэ хууль үйлчилдэггүй байгууллагууд олон байдаг гэхдээ сайхан мэдээ нь үүрэг хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж байгаа байгууллагууд нэг нэгээр нэмэгдэж байгаа нь баярлууштай.

Байгууллага бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тохирсон ажлын байрыг бий болгосноор нийгэмд эдгээр хүмүүсийг эгэл жирийн хүмүүстэй адилхан  хүлээн авах сэтгэл зүйд ч эерэгээр нөлөөлнө.

Хөгжлийн  бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхэд давуу талууд их байдаг. Үүний нэг жишээ нь оюуны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд ямар ч ажлыг үнэнч шударгаар хийдэг. Худлаа, ярьж, хулгай хийхгүй, хэн нэгнийг санаатайгаар гүтгэж доромжилсон зэрэг үйлдэл ерөөсөө гаргадаггүй. Мөн хийж байгаа ажилдаа маш тууштай байдаг. Тэгэхээр байгууллага бүр өөрийн онцлогтоо тохируулан ийм хүмүүст зориулсан ажлын байр гаргах боломжтой. Байгаа ажлын байрандаа гэхээсээ тэдний өвөрмөц чанарт нь тааруулж нийгмийн хариуцлагын хүрээнд ажлын байр гаргаж болно. Ковидын дараа хөдөлмөр эрхлэлтийн талбарт томоохон өөрчлөлтүүд гарсан. Хүмүүс заавал ажлын байрнаас бус хаа байгаа газраасаа, гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэх боломжтойг мэдсэн, ажиллаж ч ирсэн. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг энэ зарчмаар ажиллуулдаг болбол болохгүй зүйлгүй. Аливаа зүйлийг хийхэд мундаг нээлт байх шаардлагагүй. Жаахан сэтгэл, багахан санаачилга байхад л болно. 

С.Нандин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй 6 цагийн өмнө
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна 7 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрл… 8 цагийн өмнө
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад ес хо… Өчигдөр
MЭДЭГДЭЛ Өчигдөр
Төрийн өмчийг үнэгүйдүүлдэг байдлыг засахаар олон нийтээс санал авч ба… 2026/04/22
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж… 2026/04/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа 2026/04/22
О.Номинчимэг: Өнгөрсөн жилүүдэд хийгдсэн өмч хувьчлалаар оносноосоо ал… 2026/04/22
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачи… 2026/04/22
​"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт б… 2026/04/21
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна 2026/04/20
​“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” -Т ТА БҮХНИЙГ УРЬЖ Б… 2026/04/20
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байн… 2026/04/20
Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилнэ 2026/04/20
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төр… 2026/04/17
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын а… 2026/04/17
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө 2026/04/16
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цо… 2026/04/16
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны ө… 2026/04/16