Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Хөрөнгө оруулалтын санамж бичигт гарын үсэг зурлаа

Timesmn@gmail.com
2023/07/01

Дархан-Уул аймагт “Тогтвортой ногоон санхүүжилт” Дархан хөрөнгө оруулалтын форум гурав дахь өдрөө үргэлжилж байна. Форумын төгсгөлд нүүрс төрөгчийн зах зээл дээрээс хөрөнгө босгох хөрөнгө оруулалтын санамж бичигт гарын үсэг зурлаа. Солонгосын Би Плат Кей компани, ХААИС-ийн Дархан дахь салбар сургууль, Грийн ворк зөвлөх үйлчилгээний компани хамтран консорциум байгуулж, Дархан -Уул аймагтай нүүрс төрөгчийн зах зээл, тэр тусмаа хуванцар, хог хаягдал дахин боловсруулах бизнест хөрөнгө босгох санамж бичиг юм.

Дарханчуудын нүүрс төрөгчийн зах зээлд оролцох оролцоог нэмэгдүүлэх үүд хаалга ийнхүү нээгдэж байна. Дарханчууд төдийгүй Монгол Улсын хэмжээнд энэхүү санамж бичгийн зорилго зорилт биеллээ олох учиртайг зохион байгуулагчид хэлж байна.

Аливаа олон улсын чанартай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын уялдаа холбоо, харилцан хамтран ажиллах үйл явц ноймор нэг байдаг. Тэгвэл Найрамдал төсөл дээр Дархан-Уул аймгийн засаг захиргаа, төслийн баг, их сургуулиуд, бизнесийнхэн болоод Жижиг дунд үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа бат бөх, урт удаан болон чанартай байх нь чухал аж.

Үнэхээр аймгаа хөгжүүлэх, ажил бизнесээ өргөжүүлэх, амжилттай байхыг эрхэмлэж буй бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн байгальд ээлтэй ногоон бизнес эхлүүлэх гэж байгаа бол оролцоогоо идэвхжүүлж хамтран ажиллах боломжтой. Энэхүү форум аймгийн бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдэд үр өгөөжөө өгнө гэдэгт оролцогчид итгэлтэй байна.

Дархан-Уул аймагт болсон энэхүү форумд оролцогчид, тэр дундаа бизнесийн байгууллагынхан, жижиг дунд бизнес эрхлэгчид сэтгэл хангалуун байна. Залуус байгальд ээлтэй, байгалийн унаган төрхийг хамгаалж үлдэх, эрчим хүчний хэмнэлт хийж чадах, уур амьсгалын нөлөөллийг сааруулах чиглэлд бизнес хийвэл боломж өндөр байгаа юм. Ингэхдээ маш сайн төсөл бичвэл хөрөнгө оруулалт болоод банкны бага хүүтэй, урт хугацаатай зээл авах, ер нь л мөнгө босгох үүд хаалга илүү том нээгдэх боломж байгааг тус форумын үеэр илтгэгчид маш тодорхой мэдээлсэн юм. Дэлхий даяар ногоон эдийн засаг, уур амьсгалын ногоон санхүүжилт ярьж эхэлсэн цаг үе. Тэр тусмаа аливаа бизнесийг байгальд хор хохирол учруулахгүй, байгалийн унаган төрхийг сүйтгэхгүй байхад чиглэхийг зөвлөж, ийм бизнест хөрөнгө оруулалт хийх, ийм бизнесийг санхүүгээр дэмжих ёстой гэсэн чиг хандлага руу явж байна. Манай улс ч үүнтэй хөл нийлүүлэн алхаж, банк санхүүгийн байгууллагууд ногоон бизнесийн зээл гэсэн бие даасан зээл олгож эхэлсэн. Энэ талаар Дархан-Уул аймагт болж өнгөрсөн Тогтвортой ногоон санхүүжилт” Дархан хөрөнгө оруулалтын форумын үеэр банкныхан мэдээлэл өгч байв.

Уур амьсгалын өөрчлөлт, байгаль экологийн тэнцвэргүй байдал, агаар усны бохирдол, хог хаягдлын менежмент гэх мэт асуудал дэлхий нийтийн тархины өвчин болж байна. Энэ цаг үед ногоон бизнесийг дэлгэрүүлэн түгээж, ногоон эдийн засгийг дэмжиж, ногоон санхүүжилт олгох гэх мэт асуудлыг хөндөхөөс аргагүй. Тэгэхээр улс эх орноо, байгаль дэлхийгээ гэсэн чин сэтгэлээр аливаа бизнест хандах, эрүүл эко байх чиглэлд анхаарах нь чухал. Энэ нь ч алс ирээдүйд үр өгөөж өндөр, ашиг тусаа өгөхийг тус форумд оролцсон гадны экспертүүд онцолж байлаа.

Монголд Улсын хувьд бол ногоон бизнес, ногоон зээлийн санхүүжилтийн асуудал нэг үеэ бодвол хөгжиж байгаа аж. Өөрөөр хэлбэл бизнесменүүд үүнийг ойлгож, бизнесээ энэ чиглэлд хийхийг эрхэмлэх болсон нь давуу тал юм. Иймээс цаашид ямар нэг байдлаар хувийн бизнес эхлүүлэх гэж байгаа залуус аль болох байгальд ээлтэй байх, байгальд хор хөнөөл учруулах бус хамгаалж, унаган төрхийг хадгалж үлдэх бизнесийн орон зайд ажиллавал үр өгөөжтэй юм. Энэ тохиолдолд мөнгө босгох, санхүүжилт авах, хөрөнгө оруулалт татах боломж нь  нээлттэй байгааг Дархан-Уул аймагт гурван өдрийн турш болсон энэхүү форум баталж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04