Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

​Улс төрийн хорт сумаа Х.Булгантуяа руу онилох нь юуны учир вэ​

Timesmn@gmail.com
2025/10/17

Монголын улс төрийн “зодоон”-ны ойрын өдрүүдийн өрнөл, сценарийг харсан Холливудын алдарт найруулагчид ч авьяасаа чамламаар хэмжээнд хүрлээ. МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн сүүлдээ хүрээгээ тэлж, олон нууцыг ил болголоо. Цаашлаад хуулийн байгууллага, хэвлэл, нийгмийн сүлжээнд ч талцагч талын байр суурь харагдах нь гачлантай. 

     Уг нь амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, нар мандаж, жаргадаг хэвээрээ л байна. Дэлхий болон Монголд олон үйл явдлууд өрнөж байна. Харин монголчуудын нүдийг МАН-ын даргын улс төр халхалчихсан аятай л байна. Нэг хэцүү нь үүрд эргэж харахааргүй мэт энэ өрнөл гэнэт л алга ташилт, багтай инээмсэглэл, худал хуурмаг магтаалаар үргэлжилж, өчигдөрхөн мөнхийн дайсан мэт байсан талууд нэг талдаа гарчихсан явж байж мэдэх юм шүү. Эрчүүд ер нь амьдрал дээр ч нударга зөрүүлээд дараа нь юу ч болоогүй мэт өнгөрөх нь бий. Харин энэ их нүргээнт хэрүүлийн дунд хаа нэгхэн улстөрч бүсгүйчүүдийн хэрүүл хавчуурга мэт орж ирж байгаа харагдана. Улстөрч бүсгүйчүүдийн чат задарч, тэрүүхэн тэндээ хийсэн явган хэрүүл нь сошиал орчинд идэш болж, хэмлүүлж байгаа харагдана. Ж.Баярмаа, М.Нарантуяа-Нара  хоёр манай танай тал болон үзэлцэж байгаа юм байх. Хаа байсан МАН-ын улс төр энэ хоёр бүсгүйг юунп муудалцахад хүргэж, амин хувийн асуудал руугаа ортол маргах байдалд хүргэв. Энэ удаа УИХ-д эмэгтэй гишүүд олон орж ирсэн. Эхний өдрөөс өөрийгөө таниулж, чаггүй улстөрч болохоо харуулж байгаа эмэгтэй гишүүд байхад өнөөг хүртэл нэр зүсийг нь харж, сонсоогүй нь ч цөөнгүй байна. Яг одоо улс төрийн үйл явдлын цөм хэрүүл дунд яригдаж байгаа Ж.Баярмаа гишүүн бол эрх баригчдыг шүүмжилж, төсвийн асуудлаар хамгийн түрүүнд шүүмж хэлж, байр сууриндаа хатуу зогсож байгаа гишүүн. Хэдийгээр намын жагсаалтаар орж ирсэн ч нэр дэвшүүлсэн нам, сонгогчдын хувьд харамсахааргүй сонголт байлаа. За тэгээд залуу нас, гоо сайхныг нь ишилж ирээд танигдаж байсан С.Цэнгүүн гишүүн ч   дориун улстөрч болохоо харуулсан. Ардчилсан намын шинэ дараа үеийнхэн бэлтгэгдэж байгааг, цаашлаад эмэгтэй улстөрчдийн квот нэмэгдэж байгаа энэ үед аврал мэт, сайн жишээний эхэнд яригдах ийм бүсгүйчүүд улс төрд хөл тавьсан нь сайшаалтай. Ардын намын хувьд ч мөн л цоо шинэ өнгө төрхүүд тодорч орж ирсэн. Жагсаалтын нэгээр орж ирсэн танихгүй шинэ залуу сонгуулийн өмнө оньсого мэт байсан бол яван чангарч, боловсрол ямар чухал гэдгийг харуулж, дориун үг хэлж, олон нийтийн зүгээс талархал дэмжлэг хүлээх болсон. Гэвч энэ удаад эрчүүдийг хойш тавья. Эрчүүдийн улс төр дэх оролцоо эмэгтэйчүүдийнхээс илүү явж ирсэн болохоор энэ удаа эмэгтэй гишүүдийг онцолж дурдахыг  ойлгох биз ээ. МАН-ын эмэгтэй гишүүд дундаас сайн, муугаараа танигдаж байгаа хэдэн бүсгүй байна. Муугаар яригдаж байгааг энэ удаа онцлолгүй орхилоо. Ирээдүйтэй гэх улстөрчдийн эхний эгнээнд МАН-аас нэрлэгдэх Х.Булгантуяа. Сүүлийн өдрүүдийн улс төрийн их өрнөлийн дунд түүний нэр цухалзаж эхлээд одоо бүр МАН-ын даргын сонгуульд Х.Булгантуяа өрсөлдөж байгаа билүү гэж эндүүрэхээр хэмжээнд элдэв дайралт, таагүй үгстэй, зорилтот гэмээр давхцсан үг, өгүүлбэр бүхий мэдээ, нийтлэлүүд хөврөх нь тэр. МАН-аас өндөр алба хашиж байгаа болон өнгөрсөн удаагийн парламентын жилүүдэд алба хашсан бүсгүйчүүд рүү онилсон дайралт чамгүй их байсан. Өмөөрөөд байх ч юм биш. Зарим нь бол шүүмжилж, анхааруулахаас өөрцгүй алхам тутамдаа алдаа гаргаж, амнаас гарсан үг бүр нь өөрийг нь унагахад хүргэж байсан. Хаа очиж Х.Булгантуяа энэ үед намбайж байлаа шүү дээ. Байгаа оносон үг, бас ч гэж ажиллаж байгаа салбараа бол аятайхан аваад явчихаж байсан.

  Тиймдээ ч парламентад дахин орж ирж, энэ удаа УИХ-ын дэд даргаар ажиллаж байна. Намын даргын сонгуульд өрсөлдөж байгаа аятай л Х.Булгантуяаг хэрүүл тэмцлийн шуурганд чирч оруулаад байгаа нь төсвийн төсөл хэлэлцэх үеэр чуулганы хуралдаан удирдаж байх үеэр болсон явдалтай холбоотой. АН-ын бүлгийн зүгээс “УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд АТГ гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь парламентын дархлааг сулруулж байна. Төсөв хэлэлцэж ибайгаа чухал үед хуульд заасны дагуу завсарлага авснаа сунгамаар байна” гэсний дагуу чуулганы хуралдаан удирдаж байсан Х.Булгантуяа тус бүлэгт завсарлага өгсөн. Үүнд Дэгийн хууль, УИХ-ын тухай хууль зөрчсөн зүйл байхгүйг албаны хүмүүс мэдэгдээд байгаа.  Гэтэл  хууль зөрчсөн болгох гээд л мушгиж тайлбарлаад л Х.Булгантуяа руу онилж, чулуу шидээд байх юм. Түүгээр яваа гайг үүгээр дуудна гэгчээр эрчүүдийн дундах улстөрийн өрнөлийн нэг талд идэвхтэй тоглож байгаа зарим нэгэн онцолж ирээд байгаа нь юуны учир вэ. УИХ-ын дарга намын даргад өрсөлдөж байгаа болохоос дэд дарга өрсөлдөөгүй шүү дээ. Эсвэл УИХ-ын дарга, дэд дарга хоёрыг хавсайдаж байгаад дайрах бас нэг төлөвлөгөө байсан юм уу.

   Өнөө цагийн улс төрд түрэн орж ирсэн мэргэжил, боловсрол, туршлага, чадвараараа эрчүүдтэй эн зэрэгцэн улс төрийн хатуу тайзан дээр шударга тоглох гэсэн эмэгтэй улстөрчдийг энэ мэт намнаад байвал  эмэгтэйчүүдийн нэр дэвшилтийн квот нэмэгдэх ирэх сонгуулиар эрчүүдийн улс төрийн мешок болохгүйн тулд аль чадалтай, боловсролтой нь хойш сууж оронд нь  гэрийн хэрүүлээ төрийн хэрүүлтэй хутгахаас сийхгүй, сурсан мэдсэн зүйлгүй, эсвэл уламжлалт ойлголтоос давж сэтгэхгүй, эрчүүдийн улстөрийн хор найруулгын золиос болж мэдэхээр хүмүүс тоон үзүүлэлтийг гүйцээх гэж улс төрд олноор шургалж орох вий. Хов жив, хэрүүл хараалын жишээ болгон эмэгтэйчүүдийг муучилдаг ч уламжлалт энэ ойлголт худал болохыг өнөөг хүртэл улс төрийн тавцанд олонхиороо тоглож ирсэн эрчүүдийн хов, хэрүүл, хор найруулгаас илхэн харагдана. Бүсгүйчүүдийн хов хаяа хатавчнаас хэтрэхгүй, эрчүүдийн  хов төр улсыг самрах хэмжээнд байгааг сайтар анзаараад нэг хараарай. Хэн нь илүү хортой вэ. Эрчүүдтэй эн зэрэгцэн улс төрийн тавцан дээр гарч ирсэн бүсгүйчүүд илүү олон болог. Хаа очиж хүүхнүүдийг улс орноороо тоглож, улс төр, бизнесийн хуйвалдаан зохион байгуулж байхыг харсангүй. Улс төрийн хариуцлага хүлээлгэхээр уралдаж, хурал удирдаж байсан эмэгтэйг шахаанд оруулахаар нийгмийн сүлжээний тасар татахад бэлэн сүрэгт тавьж өгч байгаа нь улс төрийн тэмцлийн хавчуургандаа золих гэсэн эрчүүдийн л алхам байна.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 14 цагийн өмнө
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 15 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01