Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Энхийг тогтоох үйлсэд эмэгтэйчүүд чухал үүрэгтэйг “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт” тод илэрхийлж байна

Timesmn@gmail.com
2023/06/29

Б.Батцэцэг: Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй саад бэрхшээлийг арилгахын төлөө бид хамтран ажиллах ёстой

“Монгол Улс бол эрх чөлөөг эрхэмлэгч, урам зоригтой, бардам атлаа эгэл сайхан сэтгэлтэй, 3.4 сая  хүн амтай улс. Бид мянга мянган жилээр тоологдох төрт ёсны түүх, давтагдашгүй соёл, уламжлал, ардчилсан өөрчлөлтийг авчирсан орчин цагийн түүхээрээ бахархдаг.  Монгол Улс эрч хүчтэй, ардчиллыг тууштай хэрэгжүүлэгч оронд тооцогддог. Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай баримталж байна. Бид жендэрийн тэгш байдлыг хуульчилсан Азийн анхны орнуудын нэг гэдгээрээ бахархдаг. НҮБ-ын Ерөнхий ассамблей Монгол Улсын санаачилгаар Эмэгтэйчүүдийн нөхцөл байдлыг сайжруулах тухай тогтоолыг 1976 оноос хойш баталж ирсэн. Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй саад бэрхшээлийг арилгахын төлөө бид хамтран ажиллах ёстой.”

Энэ бол Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт”-ыг нээж хэлсэн үг.  Энэ өдрүүдэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Монгол Улсад  төдийгүй Азид анх удаа” Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт”-ыг зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ уулзалтаар  Гадаад хэргийн эмэгтэй сайд нар “Уур амьсгалын өөрчлөлт”, “Хүнсний аюулгүй байдал”, Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоо" гэсэн гурван сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт хөдөө аж ахуй, тариалангийн салбарт сөргөөр нөлөөлж байгаа нь эмэгтэйчүүдийн өмнө тулгараад байгаа томоохон бэрхшээлийн нэг. Учир нь энэ салбарт эмэгтэйчүүд түлхүү ажилладаг. Цаашлаад  дэлхий даяараа хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих зайлшгүй нөхцөл бүрдээд байгааг Гадаад хэргийн эмэгтэй сайд нар хэлэлцүүлгийн үеэрээ онцоллоо.

У.Хүрэлсүх: Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс орнуудын эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо, манлайлал нэн чухал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ дэлхий ертөнцийн амар амгалан, аюулгүй байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс орнуудын эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо, манлайлал нэн чухал байгааг тэмдэглэв.  Тэрбээр “Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэх зорилгоор "Эрүүл Монгол хүн" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Эмэгтэйчүүдийг чадавхжуулж, хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Жендэрийн тэгш байдлыг хангаж, тэгш эрхийг хамгаалах нь ардчиллын салшгүй хэсэг. Гэр бүлд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо онцгой чухал байдгийн адил хүн төрөлхтний хөгжилд эмэгтэй удирдагчдын оролцоо салшгүй чухал  байдаг” хэмээв.

Жендерийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нь хүний эрхийн салшгүй хэсэг, ардчиллын үндсэн шалгуур гэдгийг гүнээ ухамсарлаж, амар амгалан, эв нэгдэлтэй дэлхий ертөнцийг бүтээхийн төлөө хамтран ажиллахыг уриаллаа.

Монгол Улсын төр гадаад бодлогын оновчтой бодлогыг олон улсад харуулж байна

Энэ удаагийн уулзалтад биеэр оролцож амжаагүй зарим улсын Гадаад хэргийн эмэгтэй сайд нар илгээлт ирүүлсэн байлаа. Тухайлбал, БНАСУ-ын Гадаад хэргийн сайд эрхэмсэг хатагтай Чой Сөн Хи-гийн мэндчилгээг  БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо уншиж танилцуулав. БНАСУ-ын Гадаад хэргийн сайд эрхэмсэг хатагтай Чой Сөн Хи мэндчилгээндээ “"Өнө эртний түүхтэй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа  Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт бол дэлхийн энх тайван, эв нэгдлийг тогтоох, хүн төрөлхтний оршин тогтнох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нааштай хувь нэмэр оруулах  болно гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг тогтоох Монгол Улсын төр гадаад бодлогын оновчтой бодлогыг олон улсад харуулж байгаад баяртай байна.   Өнөөдөр дэлхийн энх тайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт даян дэлхийн бүх  хүн төрөлхтний оршин тогтохтой холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Дэлхийн байгаль орчныг хамгаалах асуудлыг манай улс чухалчлан үздэг. Бие даасан байдал, энх тайван байдал бол БНАСУ-ын тууштай байдал юм. Миний бие энэ уулзалтад өөрийн биеэр оролцох боломжгүй ч олон улсын энх тайвны төлөө хамт байна. Дэлхий даяар эмэгтэйчүүдийн байр суурь, үүргийг  бэхжүүлэхэд амжилттай болно гэж үзэж байна” гэсэн байв.

Энэхүү уулзалтад Зүүн хойд Азийн бүс нутгийн болон феминист, феминист чиг баримжаатай гадаад бодлого хэрэгжүүлдэг Андоррын Хант Улс, БНАСАУ, Бүгд Найрамдах Перу Улс, БНСУ, Люксембургийн Их Гүнт Улс, Нидерландын Хаант Улс, Монакогийн Хант Улс, Шинэ Зеланд Улс, Япон Улс, мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж. Мохаммед, НҮБ-ын Орлогч ЕНБД бөгөөд Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима зэрэг 10 гаруй төлөөлөгчид цахимаар оролцож байгаа юм.

“Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт”-аар жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, охидын эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлыг бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх замаар энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд хувь нэмэр оруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн эмэгтэйчүүд, охидын сурч боловсрох, эдийн засгийн хувьд чадавхжих зэрэг үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцож, цаашдын үүрэг амлалт, хамтын ажиллагааг тодорхойлсон төгсгөлийн баримт бичиг гаргана.

Мөн Монгол Улс олон улсын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, байр сууриа хүчтэй болгож байгааг харуулахаас гадна дэлхий дахинд тулгамдаад байгаа сорилт, бэрхшээлийг даван туулах, энхийг тогтоох үйлсэд эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэдгийг тодоор илэрхийлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээ… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг с… Өчигдөр
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийти… Өчигдөр
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг… 2024/11/21
Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн б… 2024/11/21
НЭР ТОМЬЁОНЫ ISO 704:2022 СТАНДАРТ ДЭМЖИГДхээр болжээ 2024/11/20
Доктор Д.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуу… 2024/11/20
ЭЕШ-ыг олон улсын шалгалтын оноогоор дүйцүүлэх боломжтой 2024/11/20
“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалт… 2024/11/19
Ураны уурхайгаас болж мал амьтан хордож байгаа юу? 2024/11/18
ГЭР БҮЛИЙН ЭДИЙН ЗАСАГ 2024/11/18
Эгийн голын УЦС төслийн байгаль орчны судалгаанууд, тулгарч буй бэрхшэ… 2024/11/18
Хоолоо ямар тосонд шарах вэ? 2024/11/18
ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНД 2024/11/17
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК… 2024/11/16
Цацраг идэвхээс болоод олон толгойтой мал төрдөг үү? 2024/11/16
Дулааны V цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багта… 2024/11/16
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ 2024/11/16
​“Скай хайпермаркет” ХХК Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр д… 2024/11/16