Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Б.Батцэцэг: Монгол улс жендэрийн тэгш байдлыг дотоод болон гадаад бодлогодоо нэгэн адил эрхэмлэдэг

Timesmn@gmail.com
2023/06/29

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй дэлхийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын чуулга уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үг хэллээ. Тэрээр ирсэн зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлээд Монгол Улс бол эрч хүчтэй, цогтой ардчиллыг тууштай хөгжүүлж байгаа орон гэдгийг онцоллоо. Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай баримталж ирсэн талаар дурдаад НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд манай улс 2006 онд анх удаа эмэгтэй бие бүрэлдэхүүнээ илгээж эхэлснээс хойш өдгөө 900 гаруй эмэгтэй алба хаагч үүрэг гүйцэтгэж буй талаар тодотгов. Мөн 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсгээс ангид бүс болгон зарлаж, 2021 онд Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд нэгдэн орсон байдаг. Энэ бүгдээс Монгол Улсын гадаад бодлого бол энх тайван, эв нэгдлийг тууштай баримталж ирснийг харж болно.

Улс оронд, гадаад бодлогод эмэгтэй дипломатчууд илүү энх тайван, хамтын ажиллагааг эрхэмлэсэн, зөвшилцөх арга замаар асуудлыг шийдвэрлэдэг талаар олон улсын харилцааны феминист онолд дурдсан байдаг. Үнэхээр ч дэлхийн геополитикийн нөхцөл байдал тогтворгүй энэ цаг үед манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилга нүдээ олсон гэдгийг судлаачид дүгнэсээр байна. Гадаад хэргийн эмэгтэй сайд нар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар илэн далангүй санал солилцож, “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг гаргана.

Монгол Улс жендэрийн тэгш байдлыг 1924 онд хуульчилсан Азийн анхны орон юм. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн 17 хувь, Засгийн газрын гишүүдийн 14 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол өнгөрсөн онд аймгийн анхны эмэгтэй Засаг дарга томилогдон ажиллаж байна. Цаашид ч энэ тоог нэмэгдүүлэх, тэгш байдлыг хангах зэргээр ажиллах шаардлагатай гэж дүгнэж буйгаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тодотгов.

Дэлхийн гадаад хэргийн эмэгтэй сайд нарын чуулга уулзалт үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04