Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Ц.Даваасүрэн: Норвеги улс бол баларсан орно

Timesmn@gmail.com
2023/05/15

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл өргөн баригдсанаас хойш УИХ-ын гишүүдийн боловсролын түвшин, олон нийтэд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг байдлыг сүүлийн үед харах боллоо. ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд 6-р байранд, эдийн засгийн өрсөлдөх чадвараараа эхний тавд багтдаг Норвеги хэмээх улсыг нүүрс, хөгжлийн банк зэрэг улсын хамаг сан, өнгөтэй өөдтэйг дээрэмдсэн эрх мэдэлтнүүдээр дүүрсэн парламенттай Монгол Улсын Их Хурлын гишүүн баларч байгаа хэмээн муулахыг хоёр чихээрээ сонслоо.

Угтаа Норвеги балрах биш Монгол баларч байна. Учир нь 76 гишүүний 4, 5 нь сууж байгаад хууль баталдаг, тав арваараа нэгдэж бүлэглэлд орж улсаа цөлмөн дээрэмддэг 30 жилийн туршлага манайд бий. Хэн нэг бизнесмений түрийвчинд орж, тэдэнд ашигтай хууль баталдаг УИХ-ын гишүүдийн тоог нь нэмж, элдэв бүлэглэлд харьяалагддаг асуудлыг болиулъя гэж зүтгэхэд Ц.Даваасүрэн гишүүн эгдүүцсэн нь энэ. Норвеги улсын жишээг авч, баларсан орон шүү дээ гэж анхааруулж байгаа нь дэлхийд инээдэм болох шинжтэй. “Баларсан” Норвегичууд энэ яриаг нь сонсвол жинхэнэ баларч яваа Монгол Улсыг шоолох нь дамжиггүй. Учир нь манай улс Норвегийн хажууд ДНБ, эдийн засгийн өрсөлдөх чадвар зэрэг үзүүлэлтээрээ хол хоцорно.

УИХ-ын гишүүн хэмээх алдар зүүхээрээ дарга гэж өөрийгөө сэтгэн, хүссэн бүхнээ гүйцэлдүүлэх гэж улайран дайрдаг гишүүдийг хазаарлая гэж Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл өргөн барьсан. Үүнийг эсэргүүцэж суугаа хүмүүс бол өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж эхэлж байгаа учраас ингэж үймж байна гэж харж болохоор.

Дэлхий өөрчлөгдөж байна. Улс орон бүр ардчиллаа хэрхэн хамгаалж үлдэх вэ гэдэг асуултад хариулт олохыг хичээж явна. Бид ч бас гаднын нөлөөллөөс сэргийлэхийн тулд нийгмийн төлөөллийг бүрэн хангаж парламентаа бэхжүүлье хэмээн зориглож эхэллээ. Энэ өөрчлөлтийг “дарга нар дахиад нэмэгдэх нь” хэмээн муйхарлан эгдүүцэж байгаа нь эргээд улс орны аюулгүй байдал, ардчилсан засаглалыг дарангуйлал руу шилжүүлэх аюул гэдгийг ойлгох ухаан хайрлаач.

“Баларсан” хэмээх Норвегийг даган дуурайх уу, жинхэнээсээ баларч уруудан доройтох уу гэдэг сонголт бидний өмнө ирлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04