Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Энэ сарын 24-25-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжүүлэх санал гаргажээ

Timesmn@gmail.com
2023/03/22

Зуны цагийн хуваарьт шилжүүлдэг болох Засгийн газрын тогтоолын төсөлд яамдуудаас санал авч байгаа талаар мэдээлэл цацагдсан.

Энэ нь хавар цагийг нэг цагаар урагшлуулж, зуны цагийн тоололд шилжүүлнэ гэсэн үг юм. Харин намар нэг цагаар хойшлуулж, өвлийн цагийн хуваарьт шилждэг болно. Уг саналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан санаачилсан бөгөөд яамдаас санал ирсний дараа Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэх юм. Ингэхдээ энэ сарын 24-25-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжүүлэх саналыг гаргасан байсан. Учир нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын II ээлжийн амралт гуравдугаар сарын 27-оос дөрөвдүгээр сарын 3-н хүртэл нэг 7 хоног үргэлжилнэ. Сурагчдын амралттай тааруулан зуны цагийн хуваарьт шилжүүлвэл хүүхдүүдийн биед үзүүлэх сөрөг нөлөө багасч, дасан зохицоно гэж үзэж байгаа аж.

Урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь хөдөлмөрийн бүтээмж, эрчим хүчний хэмнэлт, эдийн засгийн ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан зуны цагийн хуваарьт шилжэх саналыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тэрээр “Боловсролын хүрээлэнгээс өмнө хийсэн судалгаа бий. Хүүхдүүд одоо сэрж байгаа цагаасаа нэг цагаар эрт босно гэсэн үг шүү дээ. Энэ бага насны хүүхдүүд сөргөөр нөлөөлдөг гэсэн судалгааны дүн гарсан. Ялангуяа цэцэрлэг, бага ангийн хүүхдүүдийн бие, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө. Бүх сайд нараас цаг урагшуулах асуудлаар санал авна гэсэн. Би Боловсролын сайдын хувьд зөв шийдвэр биш гэж харж байна” гэсэн юм. Харин Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өөрийн байр сууриа илэрхийлэхээс татгалзсан бөгөөд саналаа бичгээр хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэх байсан ч ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа учраас ирэх 7 хоногийн хуралдаанд оруулахаар хойшлуулжээ.

Шилдэг боловсролын системтэй эхний 18 улсын 17 нь өвөл, зуны цагийн хуваарьт шилжүүлдэг байна. Япон шилжүүлдэггүй байна.

Цаг шилжүүлэх нь зөв үү, буруу юу?

Энэ сарын 24-25-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжүүлэх санал гаргажээ

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04