Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Н.Ууганбаатар: Шинжлэх ухааны тооцооллоор манай парламент 152 гишүүнтэй байх ёстой

Timesmn@gmail.com
2023/03/22

Үндсэн хуулийг мөрдсөн 30 жилийн хугацаанд нэмэлт, өөрчлөлт оруулж ирсэн. Хамгийн сүүлд 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийж, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа билээ. Харин Улс төрийн намын удирдлагууд парламентын засаглалаа бэхжүүлж, гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг дэмжиж  байгаа юм. Парламентын гишүүдийн тоо хэд байх вэ гэдэг дээр эрдэмтэн, судлаачид байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал, МУИС-ийн Эдийн засгийн танхимын дэд профессор Н.Ууганбаатар парламентын гишүүдийн тоог 150 байх тооцооллыг математикийн шинжлэх ухаан дээр үндэслэн тайлбарлаж байлаа. Тэрбээр  “Асуудал бүр дээр бид зөвшилцөлд хүрэх албагүй. Энэ нь ардчиллын нэг хэлбэр. Зөвшилцөлд хүрч чадахгүй бол өөр хувилбар сонгодог ч энэ нь үр дүнтэй шийдэл биш. Ээдрээтэй шийдвэр гаргах, тодорхойгүй байдал, саналын зөрүүтэй тохиолдолд бусад улс орнууд  судлаачдаасаа асууж, судалгаанд суурилдаг. Шинжлэх ухаан бол баримт, дата дээр тулгуурлаж асуудлыг шийдвэрлэдэг. Парламентын гишүүдийн тоо  хүн амын тоо хоёр хоорондоо шугаман хамааралтай байдгийг олон улсын судлаачид тогтоосон байдаг. Энэ томъёоллоор улс төрийн идэвхтэй хүн амынх нь тоог хоёроор үржүүлж, куб/язгуурт харьцуулж гаргадаг.  Манай улсын хувьд улс төрийн идэвхтэй хүн ам 1.7 сая гэж тооцъё. Үүнийг хоёроор үржүүлэхээр манай хүн амын тоо гарч ирнэ. Үүнийгээ куб/язгуураар тооцоход манай парламент 150 гишүүнтэй байхаар байна” хэмээн тайлбарлалаа.

Парламентын гишүүдийн тоо олон байснаар ямар нэг нөлөөнд автахгүй гэж олон улсад үздэг. Мөн нийгмийн бүлгүүдийн хувь харьцаа, иргэний төлөөлөх эрхийг парламентад сонгогдсон гишүүн хэрхэн төлөөлж байгаагаар нь парламентын чадавхыг тодорхойлдог байна.  Ийнхүү судлаачид парламентын ардчиллыг бэхжүүлэхэд тус тусын байр сууриа илэрхийлж байна.

Н.Энх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04