Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Орон нутаг руу чиглэсэн төрийн бодлогыг таниулах “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулган боллоо

Timesmn@gmail.com
2023/03/10

Улаанбаатар хотыг чиглэсэн их нүүдэл 1990 оноос эхэлж, 1992-2016 оны хооронд 607 мянган хүн Улаанбаатар хотод шилжин ирсэн бол 2023 оны эхний улиралд энэ тоо нэг саяар хэмжигдэх болжээ. Улаанбаатар хот Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг ч нийт хүн амын 47.6 хувь нь амьдарч байна. Нийслэлд Монгол Улсын ДНБ-ний 63 хувь нь үйлдвэрлэгддэг бол их дээд сургуулийн 90 хувь, нийт худалдаа үйлчилгээний 84.2 хувь, үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагын 70.4 хувь байрлаж, бүртгэлтэй автомашины 84 хувь зорчиж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд өнөөдөр “Хөдөөгийн сэргэлт” чуулган зохион байгуулагдаж байна. Шилжилт хөдөлгөөний тэнцвэрийг хангах, хөдөө орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр Ерөнхий сайдын санаачилгаар зохион байгуулагдаж буй чуулганд НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, МҮХАҮТ, JCI, МЗХ хамтран оролцож байна. Чуулганд Мөн төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл 1400 орчим хүн оролцсон бөгөөд цахимаар 1000 гаруй санал, санаачилгыг иргэдээс ирээд байгаа юм.

“Хөдөөгийн сэргэлт” чуулганыг өмнө болж өнгөрсөн чуулгантай харьцуулахад оролцогчдын тоо олонтой, хөдөө орон нутгийг зорих хүсэлтэй иргэдийн оролцоо өндөр, аж ахуйн нэгжүүд ажлын байраа зарлаж, аймаг орон нутгууд боломжоо дэлгэн харуулсан илүү үр дүнтэй чуулган болж байна.

Чуулганыг санаачилсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арга хэмжээн дээр танхимынхаа шийдвэр гаргах эрх бүхий хамгийн нөлөөтэй, чухал сайд нараа оролцуулж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Засгийн газраас гаргаж буй тогтоол, шийдвэрүүдийг танилцууллаа. Сайд нар “Хөдөөгийн сэргэлт” чуулганаас гарсан санал санаачлагыг Засгийн газрын хэмжээнд дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.

Дөрвөн зааланд хуваагдаж явсан өндөр зохион байгуулалттай чуулганд төр засгийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудаас гадна 21 аймгийн ЗДТГ, 170 хувийн хэвшил, орон нутгаас ирсэн 300 гаруй төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид цугларч, улс орны хэмжээний анхаарал татсан асуудлыг хэлэлцэж байна. Онцлоход уг чуулганд оролцохоор иргэд өөрсдөө онлайнаар бүртгүүлэн ирцгээжээ.

Чуулганд оролцож байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутгийг зорих иргэдийн тоог нэмэгдүүлэхийн өмнө эрчим хүчний сэргэлтийг дэмжиж, Газрын тухай хуулийг зайлшгүй эргэн харах ёстой гэдгийг хөндөж байна. Мөн чуулганы илтгэгчдийн 55 хувь нь эмэгтэйчүүд байсан нь хүйсийн тэгш эрхийг сайн хангасан Жендерийн мэдрэмжтэй чуулган болж байна.

Тухайлбал, АПУ Дэйри компани “Хөдөөгийн сэргэлт бол манай компанийн стратеги” гэж мэдэгдсэн бол чуулганд оролцсон үндэсний 30 гаруй компани хөдөө орон нутагт хэрэгжиж байгаа төсөл, ажиллаж буй үйлдвэр аж ахуйн нэгжээ түшиглэн, хөдөөгийн сэргэлтийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлж, орон сууцны хөтөлбөрийг нэмэгдүүлэх бодит амлалтуудыг өглөө. Компани, аж ахуйн нэгжүүд ажлын байраа зарлаж, төслүүдээ нэрлэж, аймгууд орон нутагт амьдрах боломжуудыг тоочин, зээл олгож, орон сууцаар дэмжихээ амлаж, Засгийн газар байж болох бүхий л боломж, бололцоог тогтоол, шийдвэрээр баталгаажуулж, иргэд амьдрах аймгаа сонгох боломж олгосон гэдгээр “Хөдөөгийн сэргэлт” чуулганыг оролцогчид ойрын жилүүдэд болж байгаагүй хамгийн ажил хэрэгч, үр дүнтэй чуулган боллоо” хэмээн дүгнэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04