Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Дэлхийн хүнсний үнэ огцом өсч, түүхэн дээд хэмжээндээ хүрчээ

Timesmn@gmail.com
2022/04/18

Гуравдугаар сард дэлхийн зах зээлд хүнсний үнэ огцом өсч, түүхэн дээд цэгтээ хүрэв. Энэ тухай Баасан гаригт НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) мэдээллээ. Тус байгууллагын мэдээлснээр хүнсний үнийн өсөлт нь Украинд үргэлжилж буй дайнтай холбоотойгоор явагдаж байна.

НҮБ-ын ХХААБ-ын Хүнсний үнийн индекс нь сар бүр дэлхийн хамгийн их худалдаалагддаг хүнсний барааны сагсны үнийн хэлбэлзлийг тодорхойлдог бөгөөд 2022 оны 3-р сард индекс дунджаар 159.3 нэгж болжээ.

Мөн үр тарианы үнийн индекс гуравдугаар сард хоёрдугаар сарынхаас 17.1 хувиар өссөн байна. Энэ хандлага нь улаан буудай болон бүх тэжээлийн үр тарианы үнэ ихээхэн нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд голчлон Украины дайнтай холбоотой байгаа нь тогтоогджээ.

Сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхийн улаан буудайн экспортын 30 орчим хувь, эрдэнэ шишийн экспортын 20 орчим хувийг ОХУ, Украин эзэлж байсан аж. Үнэ дээд амжилт эвдэж байна.

Гуравдугаар сард дэлхийн улаан буудайн үнэ 19.7 хувиар өсч АНУ-ын үр тарианы төлөв байдалд санаа зовнил үүсэхэд хүрчээ. Сарын дотор эрдэнэ шишийн үнэ 19.1 хувиар өссөн нь мөн л дээд амжилт тогтоосон бөгөөд үнийн өсөлт арвай, сорго зэрэгт ч сөрөг нөлөө үзүүлж эхэлжээ.

Дэлхийн тэргүүлэгч экспортлогчдын нэг Украинд үүссэн нөхцөл байдлаас болж, наранцэцгийн тосны үнийн өсөлтийн үр дүнд ургамлын тосны үнийн индекс 23.2 хувиар өссөн бол наранцэцгийн тос болон түүхий тосны үнийн өсөлт далдуу мод, шар буурцаг, рапс тосны үнэ мөн мэдэгдэхүйц нөлөө үзүүлжээ.

Мөн элсэн чихрийн үнийн индекс 2021 оны гуравдугаар сарынхтай харьцуулахад 20 хувиар өссөн байна. Элсэн чихрийн үнийн өсөлтийн гол шалтгаан нь түүхий нефтийн үнийн өсөлттэй холбоотой байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр махны дундаж өртөг гуравдугаар сард 4.8 хувиар өсч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрсэн бөгөөд үүнд Баруун Европт гахайн тоо буурсан тохиолдол нөлөө үзүүлжээ. Мөн удаа дараа шувууны томуу гарсантай холбоотойгоор экспортлогч томоохон орнуудын нийлүүлэлтийн хэмжээ багасч, шувууны махны олон улсын үнэ өссөн байна.

Харин сүү, сүүн бүтээгдэхүүний үнийн дундаж индекс 2021 оны гуравдугаар сарынхаас 23.6 хувиар өссөн нь 2.6 хувиар өссөн байна.

Үр тарианы урьдчилсан мэдээ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын урьдчилсан мэдээгээр 2022 онд дэлхийн улаан буудайн үйлдвэрлэлийн хэмжээ 784 сая тонн буюу өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өсөх төлөвтэй байна. ОХУ-д цаг агаарын таатай нөхцөл байдал хэвээр байгаа бөгөөд Европын холбоо, Энэтхэг, Хятад, Хойд Америк болон бусад хэд хэдэн оронд ургац сайтай байгааг тоо баримт харуулж байгаа аж.

Украины дайн зэрэг чухал хүчин зүйлийг харгалзан НҮБ-ын ХХААБ энэ онд хөдөө аж ахуйн жилд дэлхийн үр тарианы худалдааны хэмжээ 469 сая тонн болно гэж таамаглаж байгаа нь 2020-2021 оны улирлын түвшнээс арай доогуур байна. Европын холбоо, Энэтхэг улаан буудайн экспортоо нэмэгдүүлэх төлөвтэй байгаа бол Аргентин, Энэтхэг, АНУ эрдэнэ шишийн нийлүүлэлтээ нэмэгдүүлж, Орос, Украины экспортын бууралтыг хэсэгчлэн нөхнө хэмээн найдлага тавьж байгаа юм байна.

Эх сурвалж: NEWS.UN.ORG


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.Дамдинням: ОХУ-д болж буй дэлбэрэлт манай улсын шатахууны үнэд нөлөө… 6 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад т… 8 цагийн өмнө
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1… 11 цагийн өмнө
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим а… 12 цагийн өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 … Өчигдөр
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтг… Өчигдөр
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэр… 2026/06/23
Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулн… 2026/06/23
“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үй… 2026/06/22
Баасан гарагт парламент гурван хуулийг эцэслэн баталлаа 2026/06/22
УИХ-ын дарга С.Бямбацогт: Өнөөдрийн байдлаар 300 гаруй аж ахуй нэгж 10… 2026/06/18
УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхи импортлогчдын лоббинд автсан улстөрчи… 2026/06/18
Жасулан Копберген удахгүй Монгол улсад хүрэлцэн ирэх гэж байна 2026/06/18
Шинэ төрлийн залилах гэмт хэрэг... Та болгоомжил! 2026/06/17
18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй 2026/06/17
ОХУ-тай хөгжүүлж буй түншлэлийн харилцаанаас БНАСАУ юу хожиж байна вэ? 2026/06/17
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон … 2026/06/16
АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт тата… 2026/06/16
Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг д… 2026/06/15
“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын … 2026/06/15