Эрдэнэт хотын үүсч хөгжсөний 50 жилийн ой сүрлэг сайхан болж байх шиг байнаа. Миний хүүхэд нас яалт ч үгүй Эрдэнэт хоттой салшгүй холбоотой доо. Аав маань Москва хотод Барилгын инженерийн академи төгсч ирээд л шууд Сэлэнгэ аймгийн Орхон суманд анги нэгтгэлээ аван Эрдэнэт рүү чиглэх замын, дэд бүтцийн ажилд ханцуй шамлан орсон тэндээ 2 жил ажиллаад шууд Эрдэнэтийн их бүтээн байгуулалтад оролцохоор 1976 оноос Эрдэнэт хотын бүтээн байгуулалт, Уулын баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил руу шамдан орсон . Нэг ээлжиндээ 4000 гаруй цэрэг командлан уулын баяжуулах үйлдвэрийг барьж байгуулах ажилд оролцсон доо. Жил бүр цэрэг халагдаж, зарим нь ирсээр 12 000 гаруй цэрэг, офицеруудтай ажиллан Эрдэнэт үйлдвэрийг ашиглалтанд оруулж байсан хүн . Нойр хоолгүй зүтгэж байсан даа.
Эрдэнэт хотыг барьсан Медьмолибденстрой” барилгын удирдах газрын дарга Анатолий Васильевич Чекашовтой мөр зэрэгцэн ажиллаж 1978 онд хамтарсан үйлдвэрийн I ээлж, 1980 онд II ээлжийг барьж ашиглалтад хүлээлгэн өгч байлаа.
А.В.Чекашовын тушаалаар аав маань ЗХУ -ын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байв. Аавыг маань ноён А.В.Чекашов өрөөндөө дуудан оруулж найрсгаар гар барин хүч, зоригоо нэгтгэн хамтарч ажиллаж Эрдэнэт үйлдвэрийг хамтарч барьсанд, бүтээсэнд баярлалаа чи миний хувьд жинхэнэ баатар шүү гэж байсан яриа байдаг. Аав маань хожмоо хүртэл ноён Чекашов гуайтай захидлаар харилцаж, нэг удаа надаар захиагаа дайж Москвад би тэр хүний гэрт нь очиж билээ (2011 он ).Нөхөр бид 2 Чекашов гуайтай утсаар холбогдон гэрийг нь заалгаж очиж дайлуулж цайлуулсан түүхтэй. Чекашов гуай аавын захиаг уншаад аавтай уулзахыг их хүсч байна Нямдэлэгийг аваад ирээч гэж байсан. Аав бид 2 удалгүй дараа жил нь хамтдаа Москва орж Чекашов гуай руу залгатал эхнэр нь аваад Чекашов гуайг түр эмнэлэг гарсаан Ирэнгүүт нь яриулая гэсэн юм. Би ч гэж би. Москвад аавтайгаа зугаалж цагийг нь шахуулж яриад ....Бид 2-ыг яг буцаад онгоц буудал явж байхад Чёкашов гуай эмнэлгээр яваад жаахан завгүй байлаа одоо хүрээд ир гэдэг юм даа. Бид 2 онгоцны билетээ хойшлуулж чадаагүй Монгол руугаа ниссээн Аав минь хачин ихээр харамссан л байх. Хоёр найзыг уулзуулж чадаагүйдээ би одоо ч харамсдаг. Аав маань Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын түүх дурсамж гээд зөндөө их бичиж байсан .Өөрөө ч дурсамжаа бичсэн. Их олон хүний дурсамжинд ч бичиж тэмдэглэж өгсөөн. Аав маань бурханы оронд яваад жил хагас болж байнаа.Эрдэнэт хотын энэ баяр дээр өдийд уригдсан сууж байх гол хүмүүсийн нэг мөнөөсөө мөн. Аавын найз нөхөд, ажлын хамт олон, ахмадын зөвлөл нь Аавыг маань Гавьяат барилгачинд зөндөө тодорхойлоод болж бүтээгүй ээ. Өнгөрөхөөс нь өмнө нөхөр бид 2 Эрдэнэтээр дагуулж очоод Эрдэнэт хотод нь дурсамж бичлэг хийлгээд ирсэн. Хөөрхий аав минь Гавьяат гэх шагналыг эхний үедээ хөөцөлдөж бичиг тодорхойлолтоо идэвхитэй цуглуулж өгч байснаа сүүлдээ яах юм бэ? гэж хэлж байсан. Би ч бас за лай л байна шагналыг гуйж авах уу ? гэж хандсандаа үнэхээр харамсдаг.Ядаж байхад өөрөө энэ 5 сард Гавьяат авахдаа Тэнгэрт байгаа ааваасаа л их ичсэн дээ.Зөндөө уйлсаан. Аав минь юу бүтээчихээд энэ шагналыг авч чадаагүй билээ. Би бол ичмээр шүү дээ. Маш муу хариуцлагагүй охин байжээ гэдгээ улам ойлгосон доо. Аавтайгаа Эрдэнэт хотоор алхан, анги нэгтгэлээр нь орон дурсамж, хуучийг нь яриулаад явж байсан маань саяхаан.Хүмүүн заяаг бэлэглэсэн хайртай аав ээждээ мөргөе.