Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

Timesmn@gmail.com
2026/09/11

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр ээлжит бус чуулганы анхны хуралдаанаа хийж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль болон 2028 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажил, түүнд шаардлагатай төсөв, санал тоолох төхөөрөмжийн шинэчлэлийн асуудал хөндөгдөв.

Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн болон УИХ-ын ээлжит сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд бэлтгэл ажлаа хангаж байгааг тус хорооны дарга Н.Мягмар мэдээллээ.

Сонгуулийн санал тоолох 2500 ширхэг автомат машиныг 2012 оноос хойш 11 удаагийн сонгуульд ашигласан бөгөөд эдгээр төхөөрөмжийг шинэчлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд шаардлагатай хөрөнгийн саналыг Сангийн яаманд хүргүүлсэн байна.

Ажлын хэсгээс сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад нийт 3000 төхөөрөмж шаардлагатай гэсэн санал, дүгнэлт гаргажээ. Үүний дагуу 41.7 тэрбум төгрөгийн төсвийн санал хүргүүлснээс 2026 оны төсөвт шаардлагатай төхөөрөмжийн 30 хувь буюу ойролцоогоор 900 төхөөрөмж худалдан авах зардлыг баталсан байна.

Уг санхүүжилтийн хүрээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулж, долдугаар сарын сүүлээр төхөөрөмжүүдийг хүлээн авчээ. Одоогоор үйлдвэрлэгч байгууллагын төлөөлөгчид төхөөрөмжүүдэд техникийн шалгалт, баталгаажуулалт хийж байгаа аж.

Харин шаардлагатай үлдсэн 2000 гаруй санал тоолох төхөөрөмжийг худалдан авах зардлыг ирэх оны төсөвт тусгажээ. Төсөв батлагдсан тохиолдолд төхөөрөмжүүдийг 2027 оны эхний улиралд багтаан худалдан авч, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас өмнө бэлтгэлээ бүрэн хангахаар төлөвлөсөн байна.

Санал тоолох төхөөрөмжийг шинэчлэх асуудал өмнө нь ч УИХ-ын түвшинд яригдаж байсан юм. Одоо ашиглаж буй төхөөрөмжүүдийг 2012 оноос хойш олон удаагийн сонгуульд ашигласан учраас цаашдын сонгуулиудын хэвийн ажиллагааг хангахын тулд техникийн шинэчлэл хийх шаардлага үүсээд байгаа юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар мөн төрийн албаны цалин хөлсний бүтэц, тогтолцоо, нэмэгдлийн асуудлыг хөндлөө. Салбар бүрийн цалинг ялгаатай нэмэгдүүлэх шийдвэрүүд гарснаар төрийн албаны цалингийн нэгдсэн бодлого алдагдаад байгааг холбогдох албаныхан тайлбарлав.

Цаашид цалин хөлсний бодлогыг нэгтгэх, үндсэн цалингаас бусад урамшууллыг бүтээмжтэй уялдуулах, цалин, урамшууллын харьцааг 70:30 байлгах чиглэл баримталж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн төрийн албаны цалингийн тогтолцоо, бодлогыг одоогоор 33 хуулиар зохицуулж байгаа бөгөөд үндсэн цалингийн хэмжээг нэмэгдүүлж, урамшуулал болон нэмэгдлийг салбар бүрийн онцлогт нийцүүлэх хувилбарыг судалж байгаа аж.

Хуралдаанаар мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцаатай холбоотой асуудлыг хөндөв. Иргэд хувьцаагаа өмчилж, худалдаалах эрх нээгдэхтэй холбоотойгоор хувьцаа нэг этгээдийн гарт төвлөрөх эрсдэлийг хязгаарлах шаардлагатай гэж үзжээ. Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж, нэг этгээдийн эзэмших хувьцааны дээд хэмжээг таван хувиас хэтрүүлэхгүй байх хязгаарлалт тогтоохоор ажиллаж байгаа талаар мэдээлэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авсны дараа төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 171 (7913)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 57 минутын өмнө
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 23 цагийн өмнө
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27