Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

НИЙСЛЭЛИЙН БҮСЭД ОРЖ ИРСЭН БААВГАЙГ ХАЙЖ БАЙНА

Timesmn@gmail.com
2026/09/21

 ИРГЭДЭД АНХААРУУЛЖ БАЙНА

2026 оны есдүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа талаарх мэдээлэл бүртгэгдсэнтэй холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагууд Туул гол, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болон ойролцоох нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.
Эрэн хайх ажиллагаанд 20 гаруй албан хаагч ажиллаж байгаа бөгөөд дрон болон бусад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг ашиглаж байна.

Иймд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Баянзүрх дүүргийн 12-р хорооны ойролцоох нутаг дэвсгэрт оршин суудаг, зорчиж буй иргэдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
1. Баавгайтай тааралдсан тохиолдолд ойртож болохгүй.
Аль болох тайван байж, аюулгүй зай барин тухайн газраас холдоно уу.

2. Баавгайг хөөж, үргээх, чанга дуу чимээ гарган цочоох, айлгахгүй байх.
Өөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, аливаа эрсдэлд үйлдэл хийхгүй байхыг анхаарна уу.

3. Зураг авах, бичлэг хийхээр ойртохгүй байх.

4. Хүүхэд болон өндөр настай иргэдийг хараа хяналтгүйгээр явуулахгүй байх.
Ялангуяа ой, уулын бүс болон голын эрэг орчимд зорчихдоо сонор сэрэмжтэй байна уу.

5. Баавгайн талаарх мэдээлэл, мөр, ул мөр болон бусад шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрөө дагаж мөрдөхгүй байх, ойртохгүйгээр холбогдох байгууллагад мэдээлнэ үү.

Иргэдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдаж байгаа тул тус бүс орчимд баавгайг харсан бол холбогдох байгууллагуудын 102, 77070840, 72720303, 11-310005 тус тус дугаарын утсанд мэдээлэл өгч хамтран ажиллана уу.

Мөн Богдхан уулын дархан цаазат газар болон ойролцоох уул, ойн бүсэд агаар салхинд гарах, алхах, аялал зугаалгаар явах иргэд та бүхнийг аюулгүй байдлаа хангаж, нөхцөл байдал тогтворжих хүртэл ой, уулын бүсэд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 23 минутын өмнө
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 3 цагийн өмнө
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… Өчигдөр
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна Өчигдөр
"Шинэ цагийн малчин” хөтөлбөр эхэллээ Өчигдөр
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
Шүтээн зураач, лам Т. Дүгэрийн “Жийдаан богдын увдис” үзэсгэлэнд Жийда… 2026/11/09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ? 2026/11/09
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний санал… 2026/11/06
Ц.Сандаг-Очир:Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан гал түймрий… 2026/11/06
​ Г.Дамдинням: Шатахууны нөөц бүрдүүлэх боломж гарч ирэх нь 2026/11/05
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ 2026/11/05
7-10 мянган айлын яндан буулгана 2026/11/05
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй 2026/11/05
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/11/04
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… 2026/11/04
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… 2026/11/04
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл 2026/11/04
АЖИЛД УРЬЖ БАЙНА 2026/11/03
ЕРӨНХИЙЛӨГЧ: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг ард иргэдийнхээ данса… 2026/11/03