АҮЭБ-ын сайд Г.Дамдиннямыг сүүлийн үед иргэд шатахууны сайд гэж ойлгох хэмжээнд хүрсэн.
Шатахууны хомсдолоос үүдсэн хэдэн цагийн урт дараалалд бухимдсан иргэдийн хувьд Г.Дамдинням сайдыг хажууд нь байвал тасдаад хаячих магадгүй байна. Сайд ч энэ цаг үед ёстой нусаа татаад л зүтгээд байгааг бид харлаа. Өнөөдөр хийсэн мэдээллээс харахад шатахууны хомсдол буурах төлөвлтэй. Урт дараалал багасаж, энгийн 92 шатахууны үнэ 100 төгрөгөөр буурах нигууртай болж байгаа гэх. Харин евро 92-ын хувьд олон эх үүсвэрээс холоос өндөр өртөгөөр, авч байгаа тул үнэ буурах боломжгүй юм байна.
Хил гаалийнхан ч шатахууны тээвэрлэлтийг цаг алдахгүй хил нэвтрүүлж байгаа гэнэ.
Бас нэг таатай мэдээ нь өвлийн улиралд олон улсын хэмжээнд шатахууны хэрэглээ эрс буурдаг бөгөөд үнэ ханш нийлүүлэлт сайжирдаг. Энэ бломжийг ашиглаж нөөц бүрдүүлэх боломж байгаа гэнэ. Сайдын мэдээллээр төлөв үргэлжилвэл бид шатахууны хомсдолоос бага ч гэсэн ангижрах нь.