Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Timesmn@gmail.com
2026/09/10

 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн төрийн айлчлал өндөрлөлөө.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд болсон энэ айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойллоо.

Хоёр улсын Ерөнхийлөгч “Монгол Улс, Монтенегро Улс хоорондын Хамтарсан тунхаглал”-д, Засгийн газар болон байгууллагууд хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Хэлэлцээний үеэр харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, идэвхтэй, үр дүнтэй хамтрахаар тохиролцлоо.

Талууд олон улс, бүс нутгийн түвшинд гаргасан санал, санаачилгуудаа дэмжиж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэх олон улсын хүч чармайлтад хувь нэмрээ оруулахаа нотоллоо.

Төрийн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яаманд болсон “Монгол-Монтенегрогийн дугуй ширээний бизнес уулзалт”-д 70 гаруй төлөөлөл оролцож, худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг эрэлхийлэн, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах сууриа тавилаа.

Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд зочиллоо.

Энэ удаагийн айлчлал хоёр орны ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн шинэ хуудас нээж, харилцааг бататган бэхжүүллээ.

Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Монтенегро Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Мөнхтөр болон албаны хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 52 минутын өмнө
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… Өчигдөр
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26