Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

"1242 Өрнөдийн босгон дээр" киноны зураг авалт Унгар улсад 3 сарын туршид үргэлжилжээ

Timesmn@gmail.com
2026/05/06

Дэлхийн талыг эзэгнэсэн эзэн Чингис хааны хааны ач хүү Бат хааны тухай өгүүлсэн "1242 Өрнөдийн босгон дээр" киноны зураг авалт Унгар улсад 3 сарын туршид үргэлжилжээ

Монгол, Англи, Унгар, Австрали дөрвөн улсын уран бүтээлчид хамтран бүтээсэн "1242 Өрнөдийн босгон дээр” киноны гол дүр буюу Бат хааны дүрд МУСТА жүжигчин Ч.Болд тоглосон бол хааны итгэлт зайрангийн дүрд Ц.Цэрэнболд, ханхүү буюу хаан Гүегийн дүрд П.Баттөр, ханхүүгийн шадар туслахад Б.Барслхагва, Бүрид М.Баярбат, Монголын үзэсгэлэнт бүсгүйн дүрийг Б.Солонго нар тус тус бүтээсэн байна.

"1242 Өрнөдийн босгон дээр" кинонд АНУ-ын талаас Холливудын нэрт жүжигчин Эрик Робертс тоглосон нь киноны чансааг тодорхойлж байгаа юм.

Эрик Робертс бол алдарт “Хөөрхөн хүүхэн” буюу Жульяа Робэртсийн төрсөн ах юм.

Мөн Холливудын нэрт жүжигчин Рэй Стивенсон тоглосон бөгөөд киноныхоо нээлтийг үзэж амжилгүй зуурдаар таалал төгссөн харамсалтай үйл явдал болжээ. Монгол хааны тухай түүхэн кино бол түүний сүүлчийн дүрээ мөнхөлсөн уран бүтээл юм.
“1241 Өрнөдийн босгон дээр” киноны Монгол талын продюсероор Монголсат нэтворкс ХХК ажилласан бөгөөд энэ сарын нэгний өдрөөс эхлэн MOTV.mn OTT –оор гарч эхлэн Монгол үзэгчдийн хүртээл болж байгаа юм байна.
Мөн ирэх 07 дугаар сарын 01 -ээс БНСУ-ын бүх стреаминг платформуудаар, 08.15-аас Казакстан, Киргизстан , Узбекстан улсуудын бүх кино театруудаар гарах юм байна.

ДЭЛХИЙН ТАЛЫГ ЭЗЭГНЭСЭН ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ АЧ ХҮҮ БАТ ХААНЫ ТУХАЙ “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР”ТҮҮХЭН УРАН САЙХНЫ КИНОГОО
MOTV.mn OTT -ЭЭР ХҮЛЭЭН АВЧ ҮЗЭЭРЭЙ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 16 цагийн өмнө
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 18 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… Өчигдөр
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26