Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдана

Timesmn@gmail.com
2026/05/06

Монгол Улсын Засгийн газар 2023–2028 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж, Монгол Улсыг олон улсад танилцуулах, сурталчлах зорилготой аялал жуулчлал, соёл, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотноо экстрим спорт сонирхогчдын 14 дэх удаагийн “POWER EXPO & FESTIVAL–2026” олон улсын наадмыг 2026 оны тавдугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд 22-ын товчооны Авто худалдааны цогцолбор төвийн “Power Land” талбайд зохион байгуулах гэж байна. 

“POWER EXPO & FESTIVAL” нь 2026 оны нэгдүгээр сард Тайланд улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдсан Азийн автомашины шилдгүүдийг шалгаруулах тав дахь удаагийн (AAA–Asian Automotive Awards) шагнал гардуулах ёслолоос “Азийн мотоспортын шилдэг арга хэмжээ” шагналыг Монгол Улсаас анх удаа хүртсэн олон улсын нэр хүндтэй арга хэмжээ юм.

“POWER EXPO & FESTIVAL” 14 дэх удаагийн наадамд 10 орны баг, тамирчид оролцоно. Мөн өмнө жилээс наадмын нэг хэсэг болон зохион байгуулагдаж эхэлсэн “Racing TOP Model Asia” олон улсын уралдааны моделийн шалгаруулалтаа өргөжүүлж, гаднын 3-5 орноос зэрэглэл өндөр моделиуд албан ёсоор хүрэлцэн ирж монгол моделиудтай нэгэн тайзнаа өрсөлдөнө.

Фестивалийн өдрүүдэд болох онцлох үйл явдлууд:

  1. International drift cup
  2. Авто клубийн парад
  3. Дрифт такси
  4. Racing top model asia 2026
  5. Celebrity drift challenge
  6. Tuning cars & Models runway
  7. Go carting
  8. POWER Fighting - Холимог тулаан
  9. Tuning custom cars
  10. Cool cars & авто машин худалдаа
  11. Автобусны ур чадварын тэмцээн
  12. Gymkhana Show
  13. Rally Cross / Мастер Кросс / UTV / 4×4 / Super Car
  14. 3х3 сагсанбөмбөгийн тэмцээн
  15. Экстрим үзүүлбэрүүд
  16. Tandem battle

“POWER EXPO & FESTIVAL-2026” наадмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг POWER Expo & Festival сошиал хаяг болон 69967070 дугаарын утсаар холбогдон авах боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хү… 16 цагийн өмнө
“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ 17 цагийн өмнө
​ 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр орж эхэллээ 19 цагийн өмнө
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуулт… 21 цагийн өмнө
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20