Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Сайн ноён хан аймгийн Хошууч мэргэн засгийн хошууны түүх, соёл, байгаль” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа

Timesmn@gmail.com
2024/04/22

ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн, Завхан аймгийн Шилүүстэй, Отгон, Улиастай, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумдын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл хамтран “Сайн ноён хан аймгийн Хошууч мэргэн засгийн хошууны түүх, соёл, байгаль” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 4 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.  


Сайн ноён аймгийн Хошууч мэргэн засгийн хошуу нь анх 1718 онд засаг тайж Норовжавын харьяат нараар зохион байгуулсан бөгөөд хошууны нутагт Улиастайн цэргийн хүрээ, Улиастайн манж жанжны газар байрлаж байв. 


 Хуралд МУИС-ын багш Д.Баярсайхан “Хошууч мэргэн засгийн хошууны түүхийн зарим асуудлууд”, Төмөр замын дээд сургуулийн багш Д.Бүдсүрэн “Отгонхайрхан уулын хошуу байгуулсан тухай архивын нэгэн баримт”, Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн судлаач Б.Нацагдорж “Сайн ноён аймгийн Хошууч мэргэн засгийн хошууны авга харьяат тайж нарын тухай”,  Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн судлаач Э.Уртнасан “Улиастайн хэрмийн археологийн судалгаа”, Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн судлаач Ш.Мөнхбаатар “Хошууч мэргэн засгийн хошууны нутаг дэвсгэр, хил хязгаар” зэрэг сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлэв.  Хурлын үеэр тус хошууны сүүлчийн засаг Дашзэвэг ноёны угсааны хүн, Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Бат-Амгалан өвөг дээдсийнхээ үеэс хадгалж ирсэн тугийг дэлгэн үзүүллээ. 

Энэхүү туг хиур нь 1718-1732 оны үед хамаарах Монгол цэргийн туг хиурын бодит өв гэдгээрээ онцлог юм. Мөн судлаач, зурхайч Д.Мөнх-Очир “Отгонхайрхан уулын хошууны хүн амын баримтаас” хэмээх илтгэлээрээ хошууны хүн амын тоо бүртгэлийг танилцуулж, Ардын засгийн жилүүдэд Дилав хутагт Жамсранжав нь энэ хошуунд захирагдаж явсныг тодруулаад тэр тухай судалгаа хийх шаардлагатайг цохон тэмдэглэж байлаа.  СЭЗИС-ийн багш Б.Дэлгэрмаа “Жавхлант хотод шүүх таслах газар байгуулагдсан нь” хэмээх сонирхолтой илтгэл хэлэлцүүлж, Ардын засаг тогтсоноос хойш шүүхийн шинэчлэл орон нутагт хэрхэн явагдсаныг Улиастай хотын жишээгээр өгүүлэв.  Үдээс хойших хуралдаанд тус хошууны шашин соёлын түүхийг хамран хэлэлцсэн илтгэлүүдийг сонсов. 


МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн багш Д.Өрнөхдэлгэр “Отгонтэнгэрийн магтуу дуу “Оройн чимэг”-ийн утга холбогдол”, МҮИС-ийн Урлагийн сургуулийн багш М.Дорждагва “Оройн чимэг” дууны дуут дүрсийн шинжилгээ, Ш.Сандаг-Очир “Сайн ноён хан аймгийн Хошууч мэргэн засгийн хошууны Дуутын хүрээний түүх, дэг жаяг”, ХААИС-ийн багш Ч.Хулан “Очирваанийн мэргэдийн чимэг Лашин хувилгаан Агваанпринлэйжамцын үйлс зохионгуй”, Идэр их сургуулийн багш Д.Мөнхнаран “Наробанчэн хутагтын хүрээ хийд ба шавь нарт холбогдох түүхэн баримт бичгүүдийн тухай”, Монгол Улсын Үндэсний Төв Архивын ажилтан Д.Бат-Ундрах “МУҮТА-д хадгалагдаж байгаа Хошууч мэргэн засгийн хошууны ХХ зууны түүхэнд холбогдох тусгай суурьтай баримтууд” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.


1
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04