Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн Судалгааны лабораторийн зориулалттай ажлын байртай боллоо

Timesmn@gmail.com
2024/02/27

Тэртээх 1958 онд Монгол улсад атар газар эзэмшиж, шинжлэх ухааны үндэслэлтэй газар тариалангийн үйлдвэрлэл хөгжиж эхлэх үeд үр тариа, төмс, хүнсний ногоог төрөл бүрийн өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч, хог ургамлаас хамгаалах, мөн бэлчээрийг хөнөөлт мэрэгч, царцаанаас хамгаалах зорилгоор БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 78 дугаар тогтоолоор Монгол улсад анхны Ургамал хамгааллын байгууллага байгуулагдаж, тэр цагаас хэдэн хэдэн түүхэн үе шатыг дамжин хөгжсөн бөгөөд хамгийн сүүлд МУ-ын  Засгийн газрын 2015 оны мөн 78-р тогтоолоор  Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнг  үндэсний хэмжээний хүрээлэн болгосноор Ургамал Хамгааллын шинжлэх ухаан улам өргөжин хөгжиж байна.

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний  хүрээлэн байгуулагдсан цагаасаа  ХАА-н таримал ургамал /үр тариа, төмс, хүнсний ногоо, хүлэмжийн таримал гэх мэт/, бэлчээр, ой, ногоон байгууламжийн өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, тэдгээрийн тархалт, хор хөнөөлийг тогтоож тэмцэх дэвшилтэт технологи боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх,  мөн ХАА болон Байгаль орчны салбарт ашиглагдаж буй ургамал хамгаалах бэлдмэл,  пестицидийн чанар, үлдэгдлийг судлах, ургамал хамгаалах цогц аргыг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлснээр ургац нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл, чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангахад чухал хувь нэмэр оруулан  ажилладаг.

Өнөөдөр МУ-ын Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн түүхэндээ анх удаа өөрийн гэсэн судалгааны зориулалт бүхий ажлын байртай болж байгаа түүхэн өдөр тохиож байна.

          Тус хүрээлэн  Монгол орны бэлчээр, ой, таримал ургамлыг хөнөөлт организмаас хамгаалахад чиглэсэн Ургамлын өвчин судлал, Шавьж судлал, Хог ургамал судлал, Мэрэгч судлал, Ой хамгаалал, Биотехнологи, Микробиологи, Пестицид, Молекул биологийн лабораториуд нь 2017 оноос хойш 2 дахь удаагаа Үндэсний магадлан итгэмжлэлээр итгэмжлэгдсэн бөгөөд  МУ-ын ЗГ-ын Тэргүүлэх чиглэл-Цөм технологийн төсөл-1, Гадаадтай хамтарсан төсөл-11, ШУТ-ийн төсөл-14, Онолын суурь судалгааны төсөл-8, Инноваци, технологи зүгшрүүлэлтийн төсөл-5, Судлаачийн грант, тэтгэлэгт төсөл-5 -ийг тус тус амжилттай хэрэгжүүлээд байна.

Мөн эрдэмтэн, судлаачдын судалгаа боловсруулалтын ажлуудын үр дүнд Ургамал хамгаалах бэлдмэл, ургац хамгаалах технологийн чиглэлээр  оюуны өмчийн патент-51, ашигтай загвар-39, зохиогчийн эрх-6, стандарт-43, технологи-69, заавар, зөвлөмж-400 гаруй,  шинжлэх ухааны докторын бүтээл-4, боловсролын докторын нэгэн сэдэвт бүтээл-46, эрдэм шинжилгээний өгүүлэл 1000 гаруй тус тус хэвлүүлэн туурвин олны хүртээл болгож, Газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтрүүлсэнээр Монгол улс  үр тариа төмсний хэрэгцээгээ 100 хувь хангах, хүнсний ногоо, жимс, жимсгэний хэрэгцээгээ 60-80 хувь хангах, эрүүл, чанартай ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр хангаж, улс үндэстний аюулгүй байдлын нэг чухал хэсэг болох Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хадгалан хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн.


Мөн МУ-ын Эдийн засгийн үндэс болсон МАА-үйлдвэрлэлийн гол суурь болох бэлчээрийг хөнөөлт мэрэгч, царцааны хөнөөлөөс хамгаалах туршилт, судалгааны үр дүн, технологиудыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, бэлчээр хамгаалах, улмаар МАА-аас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмрээ оруулсаар байгаа төдийгүй  мөн Сүүлийн жилүүдэд МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд идэвхи санаачлагтай оролцож, ойг хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах, эрүүл үр суулгацаар хангах, тариалангийн талбайг хамгаалах- агроойжуулалтыг байгуулах зэрэгт судлаачид бид манлайлан ажиллаж  байна.

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний 299 тоот тогтоолоор Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний хүрээлэн 45 орон тоотой байсныг 80  орон тоотой болгосноор хүний нөөц, боловсон хүчний хувьд улам чадавхижиж, бэхжих  боломж бүрдсэн. УХЭШХүрээлэнд судалгааны 9 лабораторид 80 судлаач, ЭША, ажиллагсад, чадварлаг боловсон хүчин ажиллаж байна.  Одоо ажиллаж буй ЭША-уудийн 40 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой ажилтан ажиллаж байгаа нь энэ салбарын боловсон хүчний чадавхыг харуулах томоохон үзүүлэлт юм.

Ургамал хамгааллын  ЭШХүрээлэнгээс ОХУ-ын ШУА-ийн гишүүн 1, МУ-ын ХААШУА-ийн гишүүн - 4,  шинжлэх ухааны доктор - 4, боловсролын доктор PhD - 46  төрөн гарсан билээ.

Монгол орны Хүнсний хангамж-Аюулгүй байдал, Бэлчээр хамгаалал, Ой хамгааллын салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг энэхүү чухал хүрээлэнг судалгааны лабораторийн зориулалт бүхий цогцолбор байртай болгоход  бодлогын, түүхэн шийдвэрийг  гаргасан УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн,  БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан танд хүрээлэнгийн үе үеийн  ахмад буурлууд мөн  одоо ажиллаж байгаа эрдмийн хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн халуун талархал дамжуулж байгааг хүлээн авна уу.

Энэхүү барилга нь  анх БШУЯам, ШУА-ийн санаачлагаар “Шинжлэх ухааны судалгааны лаборатори, спорт танхимын барилга” нэртэйгээр баригдаж эхэлсэн бөгөөд  барилга баригдах явцад нэлээд өөрчлөлтүүд гарч 2021 оны 08 сарын 20-нд БШУ-ны Сайд Л.Энх-Амгалангийн шийдвэрээр Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд шилжүүлэн, барилга угсралтын ажлыг “Нийслэл өргөө”  ХХК хийж гүйцэтгэн,  ашиглалтанд оруулж байна.

УХЭШХүрээлэнгийн энэхүү барилга нь  Судалгааны лабораториуд, Ажлын өрөөнүүд, Спорт заал бүхий цогцолбор   4 давхар обект болно. Нийт талбайн хэмжээ нь   3232 м2 бөгөөд  үүнээс лабораторийн зориулалттай 650 м2, оффисийн зориулалттай 1250 м2, бивар болон хөргүүрийн өрөө 86 м2, авто машины 8 гражийн 458 м2 , спорт заал 432м2  бүхий цогцолбор барилга ашиглалтанд орж байна.

 Энэхүү бодлогын дэмжлэгээр УХЭШХүрээлэн түүхэндээ анх удаа судалгааны лабораторийн  зориулалт бүхий байртай болж  байгаа нь энэ салбарын эрдэмтэн судлаачдын ажиллах нөхцөл сайжирч, эрдэм шинжилгээний арвин их бүтээл гарч үйлдвэрлэлд нэвтэрч, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах боломж, нөхцөл бүрдэж байгааг дуулгахад таатай байна.

           Өнөөдрийн арга хэмжээнд БШУЯам, ШУТСан,  МУ-ын ЕТГ,  Хүнсний хувьсгал хөдөлгөөн, ХХААХҮЯ, ХААИС, МЭХ, УГТХ, МААЭШХ, ШУА, ШУА-ийн харъяа хүрээлэн, төвүүд,  Мамбадацан хийд, Копиа-Монгол төв, МУИС, ШУТИС, МУБИС болон УХЭШХ-тэй олон жил нягт хамтын ажиллагаатай ажиллаж, бидний гаргасан эрдмийн бүтээлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй газар тариалан эрхлэдэг иргэд, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл гээд 50 гаруй байгууллагын 200 гаруй төлөөлөлүүд оролцож байна.

УРГАМАЛ ЭРҮҮЛ БОЛ- ХҮНС ЭРҮҮЛ- ХҮНС ЭРҮҮЛ БОЛ- ХҮН ЭРҮҮЛ

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна 28 минутын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрл… 1 цагийн өмнө
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад ес хо… Өчигдөр
MЭДЭГДЭЛ Өчигдөр
Төрийн өмчийг үнэгүйдүүлдэг байдлыг засахаар олон нийтээс санал авч ба… Өчигдөр
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа Өчигдөр
О.Номинчимэг: Өнгөрсөн жилүүдэд хийгдсэн өмч хувьчлалаар оносноосоо ал… 2026/04/22
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачи… 2026/04/22
​"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт б… 2026/04/21
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна 2026/04/20
​“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” -Т ТА БҮХНИЙГ УРЬЖ Б… 2026/04/20
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байн… 2026/04/20
Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилнэ 2026/04/20
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төр… 2026/04/17
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын а… 2026/04/17
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө 2026/04/16
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цо… 2026/04/16
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны ө… 2026/04/16
Фото: Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй 2026/04/15