Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

​ШУА-ийн ээлжит Их чуулганаар “ШУА-ийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны 2023 оны тайлан”-г хэлэлцэж байна

Timesmn@gmail.com
2024/02/08

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи (ШУА), харьяа 16 хүрээлэн болон салбарын 14 хүрээлэн, төв 2023 онд хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны талаарх тайлангаа ирүүлснийг энэхүү тайланд тусган хэлэлцэж байна.
ШУА нь өөрийн үйл ажиллагаагаа Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн эрхзүйн байдлын тухай хууль, Шинжлэх ухаан технологийн тухай хууль, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дүрэм болон бусад хууль тогтоомжийн хүрээнд явуулж ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санал, санаачилгууд, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шинжлэх ухаан, технологи, инновац шийдвэрлэх үүрэгтэйг тал талдаа ойлгож, хамтран ажиллах боломжийг эрэлхийлэн,
мэдлэг мэдээлэл, арга туршлагаа солилцон төр, хувийн хэвшлийн байгууллагууд бүтээлчээр
хамтран ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд шинжлэх ухааны салбарын төлөөлөлтэй уулзалт хийж, улмаар
Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд 6 багц асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох
байгууллага, албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгч, эрчимтэй хэрэгжиж эхэлсэнд шинжлэх
ухаан, технологийн салбарынхан бид талархалтай байна. Тухайлбал:
• Шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоог хөгжүүлэх дунд хугацааны бодлогыг
тодорхойлох чиг үүрэг бүхий Үндэсний шинжлэх ухаан, технологийн бодлогын хороо
байгуулагдан ажиллаж эхэллээ.
• Монгол Улсын Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор шинжлэх ухааны байгууллагын
төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоосноор
эрдэм шинжилгээний ажилтны цалин дунджаар 46 хувиар нэмэгдлээ.
• Эрдэм шинжилгээний байгууллага үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх судалгаа шинжилгээ, зөвлөх үйлчилгээний чиглэлээр төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцох
боломжтой боллоо.
• Эрдэм шинжилгээний ажилтнууд хээрийн судалгааны томилолтоор орон нутагт ажиллах
нөхцөлийг сайжруулах зорилгоор автомашинаар хангах боломжийг судалж, шийдвэрлэхээр боллоо.
• Олон улсын стандартад нийцсэн нээлттэй, салбар дундын төрөлжсөн лаборатори,
технологи дамжуулах төв бүхий “Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн
цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүллээ.
• Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын жилийн үйл ажиллагааны нэгдсэн
тайлан, дүгнэлт, зөвлөмж гаргаж Засгийн газарт танилцуулж байх үүрэг өгөгдсөн зэрэг нь манай салбарынхны итгэл найдварыг бадрааж, урам зоригийг сэргээсэн үйл явдал болсон
билээ.
ШУА нь дэлхийн жишиг, дотоодын онцлогт нийцүүлэн салбарын эрхзүйн орчныг
сайжруулах, эрдэм шинжилгээний байгууллагуудын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, судалгаа, шинжилгээний ажлын зорилт, гарах үр дүнг үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулах, салбарын санхүүжилтийн механизмыг сайжруулах, гадаад харилцааг өргөжүүлэх замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсон хүчин бэлтгэх, чадваржуулах зэрэг асуудалд анхаарч ажиллав.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл Боловсрол,
шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай 10 зорилт, 53 арга хэмжээ бүхий үр дүнгийн гэрээ
байгуулан, хэрэгжилтийг хангаж ажилласан ба ШУА-ийн Их чуулган, Тэргүүлэгчдийн хурал,
салбарын бага чуулган, төрөлжсөн академиудын үйл ажиллагааны ажил хэрэгч чанар дээшилж,
тодорхой асуудлуудыг тухай бүр хэлэлцэн, шийдвэрлэж ирлээ.
ШУА-ийн дотоод, гадаад хамтын харилцаа өргөжин тэлж, судалгаа хөгжүүлэлтийн ажил
далайцтай өрнөн эрдэм судлалын олон арван томоохон бүтээлийг оюуны эргэлтэд оруулж,
нийтийн хүртээл болголоо. Монгол Улсын ШУА нь Олон улсын Шинжлэх ухааны байгууллагуудын холбоо (ANSO)-ны удирдах дээд байгууллагын гишүүнээр сонгогдлоо.
ШУА-ийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны жил бүрийн тайланг Их чуулганаар хэлэлцүүлж, академийн гишүүдийн гаргасан саналыг тусган Монгол Улсын Их Хурал (УИХ), УИХ-ын холбогдох Байнгын хороо, Засгийн газрын гишүүдэд хүргүүлдэг уламжлалын дагуу бэлтгэсэн тайлангаа ийнхүү танилцуулж байна.
Энэ онд манай эрдэмтэн, судлаачдын бүтээлч, санаачилгатай үйл ажиллагаа нь амжилт,
ололтоор дүүрэн байж, дэлхийн түвшний чансаатай олон арван бүтээл туурвин, эх орныхоо
хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахуйц шинэ мэдлэг бүтээж, технологи, инновацын дорвитой
шийдлүүд гарган ажилласныг тэмдэглэхэд таатай байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
3
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04