Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

МУИС-ийн судалгааны лабораториуд инновацын бүтээгдэхүүнүүдээ танилцуулав

Timesmn@gmail.com
2023/12/19

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. МУИС-ийн Ахисан түвшний сургуулиас өнөөдөр “Сургалт-судалгаа-үйлдвэрлэл”-ийн Face to face форум уулзалтыг Багш, оюутны хөгжлийн төвд зохион байгууллаа. 

Энэ үеэр тус сургуулийн Ургамлын биотехнологийн лаборатори гарааны компани байгуулан, судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэхээр бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаа хийж буйгаа танилцууллаа. Одоогоор дөрвөн бүтээгдэхүүн гаргаад байгаа аж. Тухайлбал, антибиотикт тэсвэржсэн бактери болон амны хөндийн өвчин үүсгэгчийн эсрэг идэвхтэй ам зайлагч, хоолойны махны хөнгөн болон хүнд үрэвслийг намдаах үйлчилгээтэй хүлхмэл, цомцогт бэр цэцэг ургамлын ханд агуулсан элэг хамгаалах шахмал, элэгний хорт хавдрын эсрэг эмийн бүтээгдэхүүн гаргажээ. Хамгийн анхны бүтээгдэхүүний суурь судалгаа 2014 оноос эхэлсэн бөгөөд 2017 оноос бүтээгдэхүүн болгох санаа гарсан. Ойролцоогоор 1-2 жилийн дараа зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.

Ам зайлагч нь Монгол Улсад түгээмэл буй шүдний цоорол, шүдний чулуу үүсэхээс  урьдчилан сэргийлэх, эмчлэх эрүүл  мэндийн бүтээгдэхүүн гэдгийг Ургамлын биотехнологийн лабораторийн магистрант Т.Цэнгүүн танилцууллаа.

МУИС-ийн Хими биологийн инженерчлэлийн тэнхимийн багш Б.Туяагэрэл, ”Анх 1998 онд Н.Цэвэгсүрэн багшийн санаачилгаар “Эмчилгээний хүнс, байгалийн нэгдлийн хими”-ийн судалгааны багийг байгуулан үйл ажиллагаагаа эхэлсэн.  Манай судалгааны баг эмийн болон хүнсний ашигт ургамлуудын биологийн идэвхит нэгдлийн судалгаа болон хүнсний хаягдлаас гарч буй түүхий эдийг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үр тарианаас гарсан хаягдлыг дахин боловсруулах судалгаа хийж байна. Сүүлийн үед “Шар сүүнээс лактоз ялгах арга, лактозыг лактулозд хувиргхх арга болон тэдгээрийн хэрэглээ” судалгаагаар патент авсан. Орчин үед дэлхий дахинд 75 хувиас дээш хүмүүс лактоз буюу шар сүүг шингээх чадваргүй байдаг юм билээ. Бид үүний агуулгыг өндөгний хальс ашиглан лактозыг нь лактулозд хувиргаж байгаа юм. Мөн булчингийн масс нэмдэг тамирчдын хэрэглэдэг уургийг шар сүүнээс ялгаж авсан. Лактулоз нь элэг хамгаалах, өтгөн хаталтын эсрэг эмэнд ихээр хэрэглэгддэг. Шар сүүний энергийн ундаа, цэлцэгнүүр, чихэр хийсэн. Шар сүүний судалгааны төсөл маань Шинжлэх ухааны паркт удахгүй гурван төсөл хэрэгжүүлэхээр болсны нэгээр шалгараад байна” гэв.

МУИС-ийн Физикийн танхимын 4 дүгээр түвшний оюутан Г.Бүрэнхангай, “Байгалийн ухааны хичээлийн тоног төхөөрөмж бүтээх гарааны компани байгуулахаар ажиллаж байна. Ерөнхий боловсролын дунд сургууль болон их дээд сургуульд Байгалийн ухааны хичээлд үнэтэй багаж хэрэглэдэг. Түүнийг эвдэхээс сэргийлэн багш нар хураачихдаг. Багаж нь үнэтэй, гарын авлага байдаггүй учир тэрхүү багажаа ашигладаггүй. Бидний давуу тал гэвэл оруулж ирж буй багаж бага өртөгтэй, багш, оюутанд зориулсан гарын авлага хэвлэн өгөх юм. Хиймэл дагуулын хөгжүүлэлтийн лаборатори МУИС-ийн 4 давхарт үйл ажиллагаа явуулж байна. Олноор нь үйлдвэрлэхэд ажиллах орчин дутагдаж байгаа учир асуудал тулгарч байна. Манай лабаораторид 3D принтер, лазер зүсэгч гээд багаж бий. Багш, оюутнууд судалгаагаа хийгээд сууж байдаг. Тэдэнтэй давхцан олноор нь үйлдвэрлэх боломжгүй. Бид МУИС-д болсон багш, оюутны старт ап хөтөлбөрт амжилттай оролцон 10 сая төгрөгийн грантаар шагнуулсан” гэв. 

Тус форумд МУИС-ийн Судалгааны лабораториуд, МҮХАҮТ, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн дэргэдэх гарааны компани болон хамтын оффис, технологи дамжуулах төвийн төлөөллүүд оролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад т… 1 цагийн өмнө
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1… 3 цагийн өмнө
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим а… 4 цагийн өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 … Өчигдөр
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтг… Өчигдөр
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэр… 2026/06/23
Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулн… 2026/06/23
“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үй… 2026/06/22
Баасан гарагт парламент гурван хуулийг эцэслэн баталлаа 2026/06/22
УИХ-ын дарга С.Бямбацогт: Өнөөдрийн байдлаар 300 гаруй аж ахуй нэгж 10… 2026/06/18
УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхи импортлогчдын лоббинд автсан улстөрчи… 2026/06/18
Жасулан Копберген удахгүй Монгол улсад хүрэлцэн ирэх гэж байна 2026/06/18
Шинэ төрлийн залилах гэмт хэрэг... Та болгоомжил! 2026/06/17
18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй 2026/06/17
ОХУ-тай хөгжүүлж буй түншлэлийн харилцаанаас БНАСАУ юу хожиж байна вэ? 2026/06/17
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон … 2026/06/16
АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт тата… 2026/06/16
Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг д… 2026/06/15
“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын … 2026/06/15
Ван И-гийн айлчлалын эргэн тойронд 2026/06/15