Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Timesmn@gmail.com
2026/09/02

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийг хэлэлцэхээр болжээ. Засгийн газар 2026 оны Улсын төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн.  Улмаар төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн УИХ дахь АН-ын бүлгээс ээлжит бус чуулганыг нэн даруй зарлан хуралдуулахыг шаардаад байна.  Мөн Засгийн газраас 2027 оны Улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Ингэснээр УИХ-ын хэлэлцэх асуудлын дараалалд энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны улсын төсөв зэрэгцэн орж ирж байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд УИХ-ын дарга С.Бямбацогт, дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон байнгын хороодын дарга нар, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга багтдаг. Тус зөвлөлийн хурлаар ээлжит бус чуулганыг хэзээ эхлүүлэх, ямар асуудлыг хэлэлцэх зэрэг асуудал яригдах боломжтой. УИХ-ын намрын ээлжит чуулганыг есдүгээр сарын 15-нд нээхээр товлоод байна.  Төсвийн тодотголыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсон тохиолдолд парламент есдүгээр сарын 15-аас өмнө хуралдаж, энэ оны төсөвт оруулах өөрчлөлтүүдийг хэлэлцэх юм. Харин ээлжит бус чуулган зарлахгүй бол төсвийн тодотголын хэлэлцүүлэг намрын ээлжит чуулгантай давхцах эсэх, 2027 оны төсвийн хэлэлцүүлэгтэй хэрхэн уялдах нь анхаарал татаж байна.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 164 (7906)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 2026/10/15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 2026/10/15
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 2026/10/14
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05